Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дараагийн Жеймс Бонд тодорсон гэв үү?


2021 онд No Time to Die гарснаас хойш Даниел Крэйгийг хэн "залгамжилж" дараагийн Жеймс Бондод тоглох бол гэсэн хүлээлт, таамаг үргэлжилж байна. Крэйг алдарт Жеймс Бондын дүрийг авснаас хойш 16 жилийн хугацаанд Бондын сэдэвт таван кинонд тоглосон билээ. Хамгийн сүүлд No Time to Die гарч, Крэйг киног орхиж буйгаа зарласан. 

Тэгвэл Жеймс Бондод тоглох саналыг Британийн жүжигчин Аарон Тейлор-Жонсонд албан ёсоор тавьсан тухай Sun сонин мэдээлжээ. Энэ цуурхал тэр даруй газар авч, хэвлэлүүд шуугьж эхэллээ. 

CNN Жеймс Бондыг бүтээгч Eon Productions болон жүжигчин Аарон Тейлор-Жонсон нараас тодруулга хүсэхэд ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Харин тус продакшнд ажилладаг нэрээ нууцалсан эх сурвалж "цуу яриа үнэн биш" гэж BBC-д мэдээлжээ. 

Өнгөрсөн хугацаанд Хенри Кавилл, Килиан Мерфи тэргүүтэй жүжигчид дараагийн Жеймс Бондод тоглох хүмүүсийн таамагт багтаж байсан юм. Тейлор-Жонсон ч мөн тэдний нэг юм. Саяхан тэрбээр Numero сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Хүмүүс намайг энэ дүрээр харж байгаа нь гайхалтай. Би үүнийг хувьдаа магтаал гэж ойлгож байна" гэж ярьжээ. 

Тейлор-Жонсоны жүжигчний карьер 2008 онд өсвөр насныхны "Angus, Thongs and the Perfect Snogging" инээдмийн кинонд тоглосноор эхэлсэн бөгөөд 2010 онд гарсан "Kickass" кино ихээхэн амжилттай байсан юм. Тэрээр Том Фордын найруулсан Nocturnal Animals кинонд бүтээсэн дүрээрээ 2017 оны "Алтан бөмбөрцөг"-өөс шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн билээ. 

Одоогоор, албан ёсны мэдэгдэл гарах эсэх, 60 гаруй жилийн түүхтэй алдарт франчайзын дараагийн анги хэзээнээс хийгдэж эхлэх нь тодорхойгүй байна. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
Өчигдөр
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.