Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Тооцоолол: Тэйлор Свифттэй болзоход хэр өртөгтэй вэ?


Америкийн хөлбөмбөгчин Трэвис Келси тэрбумтан дуучны сэтгэлийг татахын тулд зургаан сарын дотор 8 сая доллар зарцуулжээ.

Өнгөрсөн жил олон улсад алдаршсан цагаасаа хойш Трэвис Келс нь Тэйлор Свифтийн найз залуу гэдгээрээ улам бүр алдартай болсон билээ.  Super Bowl-д түрүүлсэн "Kansas City Chiefs" багийн тоглогч эр поп одтой хамт АНУ-ын бараг бүх сэтгүүл, сонинд гарч, дэлхий даяар шүтэн бишрэгчдээ татсан юм.

Гэвч Америкийн шар хэвлэлд бичсэнээр дэлхийн хамгийн алдартай хөгжмийн уран бүтээлчтэй болзох нь бас сул талтай бололтой. Өнгөрсөн оны есдүгээр сард болзож эхэлснээс хойш Свифтийг гайхшруулахын тулд Келси бэлэг, аялал, шинэ байшин зэрэгт 8 сая гаруй доллар (27 тэрбум 200 сая төгрөг орчим) зарцуулсан байна.

NFL-ийн тоглогч 57.25 сая долларын үнэ бүхий дөрвөн жилийн гэрээ байгуулаад гурав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд өөрийн 1.1 тэрбум орлоготой найз охиноос хамаагүй бага орлоготой юм.

Нью Йорк Пост сонинд түүний Гэгээн Валентины өдрийн бэлэг нь дангаараа 20,000 гаруй долларын үнэтэй гэж тооцоолсон мэдээлэл гарсан байдаг. Мөн тус бүрд нь 250 ширхэг сарнай бүхий дөрвөн баглаа, Hermes ороолт, Венета брэндийн гар цүнх, Диор брэндийн малгай зэргийг мөн бэлэглэсэн байна.

Мөн АНУ-ын алдарч дархан түүний захиалгаар алтан хос бугуйвч бүтээхээр гурван өдрийн турш тасралтгүй ажилласан тухай мэдээлсэн. 

Магадгүй хайртай хүндээ бэлэг өгөх нь түүний хайрын хэл байж магадгүйг хосын харилцааны мэргэжилтэн Кристин Бэкон хэмээх хүн мэдээлжээ. 

Өмнө нь нэг сая долларын үнэ бүхий байшинтай байсан Келс одоо 6 унтлагын өрөөтэй, 1,579 метр квадрат хэмжээтэй шинэ сууц худалдан авсан билээ. 

Мөн тэрээр Тэйлор Свифтийн аялан тоглолтоор хамт байхын тулд хувийн онгоцоор хэд хэдэн удаа үнэтэй аялал хийсэн байна. Тийрэлтэт онгоцонд зарцуулсан нийт зардал нь 1 сая доллар гаруй болж байгаа аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
3 өдрийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2024.03.21 43.242.242.65

Gehdee l tegeed hariud n oroi bolgon Taylor Swifttei sexdene geed bod doo, bas Taylor Swift hussen uedee gantsaarand n duunuudaa duulj ugnu

1 Хариулах


Зочин 2024.03.22 43.252.112.163

Chi bodoj boowo saadgimu

0 Хариулах