Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Парисын олимпын үеэр 300,000 бэлгэвч тараана


Энэ зуны Парисын наадамд скейтборд, серфинг зэрэг дөрвөн шинэ спортын төрөл нэмэгдээд байна. Тэгвэл францчуудын "өрөөний спорт" гэж нэрлэдэг өөр нэгэн бие бялдрын спорт олимпын наадамд эргэн иржээ. 

Ковидын цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор 2021 оны Токиогийн олимпын үеэр тамирчдыг бэлгийн харилцаанд орохыг хориглож байсан. Тэгвэл Парисын олимпоор энэ хоригийг цуцлаад зогсохгүй 300,000 бэлгэвч тараахаар болжээ. 

Олимп, паралимпийн тамирчид байрлаж буй виллажийн захирал Лорен Мичауд "Бидний гол зорилго бол олимпод оролцож буй 14,000 гаруй тамирчин, ажилтнууд болон хэвлэлийнхэнд урам зориг, тав тухтай байдлыг бий болгох юм" гэжээ. Харин согтууруулах ундааг хориглож байгаа аж. 

Түүний ярьж буйгаар олимпын үеэр бэлгэвч тараах уламжлал 1988 оны Сөүлийн олимпоос эхэлжээ. Тухайн үед ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 8500 орчим бэлгэвч тарааж байсан аж. Дараа дараагийн олимпоор энэ уламжлал хадгалагдаад зогсохгүй тараах бэлгэвчийн тоо нэмэгджээ. Тухайлбал, 2000 оны Сиднейн олимпын үеэр зохион байгуулагчид 70,000 бэлгэвч тараасан боловч хүрэлцээгүй тул нэмж 20,000 бэлгэвч захиалж байжээ. 2016 оны Риогийн олимпын үеэр 450,000 бэлгэвч тараасан нь олимпын түүхэн дэх хамгийн өндөр тоо юм. 

Эх сурвалж: Yahoo 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
2
11 цагийн өмнө
Том Холланд, Зендая хоёр ойрын хугацаанд гэрлэхээр ярилцсан гэв
3
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
8 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.