Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ХҮҮХДҮҮДИЙН НҮДЭЭР: Тийм ш дээ, би далайн дээрэмчин


    Хүүхдийн нүдээр бидний амьдрал, эргэн тойрон хэрхэн харагддаг нь надад хамгийн сонирхолтой сэдэв байлаа. Энүүхэнд эргэлдэн хийсэх уутнаас авхуулаад тэртээд гялтганан түгэх одод хүртэл, тэдний сониучирхах зүйлс яг л огторгүй шиг хязгааргүй. Тэр хязгааргүй сониучирхал дунд юу нүдэнд нь бас сэтгэлд нь тусдаг бол, хүрээлсэн орчноо хэрхэн хардаг бол, энэ бүхэн тэднийг хэн болгодог бол гээд л хүүхдийн хараа, сонирхлыг тойрсон миний асуултууд хөвөрдөг. 

Хариулт, бас урам зориг хайн энэ сурвалжлагыг бэлдэхээр гарахдаа хотынхоо урдаас төв, зүүнээс баруунш явсаар Баянхошууны эцэст төгсөв. Ийн аялсаар цэцэгчин, төгөлдөр хуурч, кино жүжигчин, зураач, нүүр будагч болох мөрөөдөлтэй хүүхдүүдтэй танилцлаа. Тэд миний нүдийг нээж өгөх шиг. Надаас ихийг үзсэн ч юм шиг. Хайрлана гэж юу байдгийг ч зааж өгөх шиг. Зөв буруу, сайн муугийн ялгааг илчлэх шиг. Бид бүгд л гэрэлт ирээдүйг хүсэмжилдэг. Гэхдээ тэр нэхэн элдэх ирээдүй гэгч нь яг бидний дэргэд ‘Сандлыг яагаад сандал гэж нэрлэсэн юм бэ?’ гэхчлэн гэнэн сэтгэлээр хорвоог сониучирхан орших ажээ. Насандаа баймгүй хэрсүү, манай хамгийн бяцхан зочин болох Содномцэрэнгийн Алигэрмаа, дүрслэх урлагийн багш болох хүсэлтэй Мэндбаярын Гүнчинлхам, өнгөрсөн сард Чех улсад болсон Өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын “Virtuosi per musica di pianoforte” уралдаанд түрүүлээд ирсэн Баттулгын Гүен, Каннын кино наадамд оролцсон анхны монгол бүтээл болох “Баавгай болохсон” киноны жүжигчин Батсайханы Төгөлдөр, цусны хоргүй хавдраас үүдэн баруун нүдээ авхуулсан, мэргэжлийн нүүр будагч болох мөрөөдөлтэй Чойдогжамцын Отгонсүрэн нарыг танилцуулъя. Тэд авсан зургуудаараа та бүхнийг өөрсдийн ертөнцөд хөтлөх болно.

ЗурагТайлбар
Ч. Отгонсүрэн (15 настай)
Ч. Отгонсүрэн (15 настай)

Өвөөгийн хивсний хээг дагуулж төсөөлж зураад унтах гоё.

Ч.Отгонсүрэнгийн дарсан зургууд.

ЗурагТайлбар


Манай муур намайг өглөө болгон хазаж долоож сэрээдэг, миний сэрүүлэг л гэсэн үг. Унтахдаа чихэнд нь намайг өглөө тэдэн цагт сэрээгээрэй гээд шивнэдэг.

ЗурагТайлбар


Би ургамлын харшилтай. Гэхдээ ээж маань цэцэг навчинд дуртай, хараад тайвширдаг болохоор би хэрвээ ерөнхийлөгч болбол Улаанбаатар хотыг Ногоонбаатар болгож, хүчилтөрөгчөөр дүүрэн болгох байсан.

ЗурагТайлбар


Манай эгч бид гурвуулаа хашаандаа тарьсан өөрсдийн гэсэн модтой. Зундаа сүүдэрт нь майхан барьж тоглодог.

ЗурагТайлбар


Бага байхдаа тэр хөргөгч дотор нуугдаж, айл гэр болж тоглодог байсан.

Манай нохой яг хурга шиг.

ЗурагТайлбар



Би дэлхийн том том одуудтай ажилладаг алдартай make up артист болохыг хүсдэг.

ЗурагТайлбар


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
3 өдрийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.