Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөв хүнтэйгээ учрах үед танд мэдрэгдэх 10 өөрчлөлт


Та үнэхээр эрүүл, аз жаргалтай харилцаанд байгаагаа хэрхэн мэдэх вэ? Өмнөхөөс ямар өөрчлөлтүүд гарах вэ? Яг одоо сонирхоорой.


1. Та нөгөө хүнээ л гэж бодож, бүхнийг хийдэг байсан бол өөртөө ч цаг гаргаж, өөрийгөө хайрлаж, анхаарах ёстой юм байна, ингэх нь зүгээр юм байна гэдгийг мэдэрч, өөрийгөө илүү их ойлгож эхэлнэ.

2. Найз нөхдөө илүү үнэлж, хамт цаг өнгөрөөх мөчүүд ч ихсэх болно. Найзуудаасаа холдсон, тасарсан мэдрэмж үгүй болж, танд утга учир мэдрүүлдэг хүмүүстэй хөөрөлдөх цаг ихсэх болно.


3. Илүү урам зоригтой болж, юу ч хийсэн өөртөө итгэлтэй, алдахаас айхгүй болно. Таныг дэмжих хүн байгааг, алдсан ч эргээд босох хүч байгааг мэдэрнэ. Алдаа танд ял шиг санагдахаа больж эхэлнэ.

4. Та хорт, муу зуршил, зан авираа анзаарч, засахыг оролдож эхэлнэ. Та тэр хүний төлөө илүү сайнаар өөрчлөгдөж, өөрийгөө ч дахин хохироох хүсэлгүй болно. Илүү эрүүл, зөв байхыг хичээж, оролдож, үр дүн гаргаж эхлэх болно.


5. Амар амгаланг мэдэрч эхэлнэ. Хамт байхдаа санаа зовох зүйлгүй, хамтдаа чимээгүй, юу ч хийхгүй байсан ч тухтай санагдана.

6. Танихгүй хүнийг ч хайрлаж эхлэх тийм их зүрх сэтгэлтэй, уужим болно. Та бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг, хамгийн их гэрэл гэгээ цацруулсан, эелдэг хүн болно.


7. Гэр бүлдээ, хоббидоо ч цаг зарцуулах боломжтой болно. Гэрийнхэнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлж, амралтын өдрүүдээр агаарт гарах саналыг та гаргаж, кино үдэш зохиож, гэртээ илүү бүтээлч байж, өөрийн дуртай зүйлээ ч аз жаргалтайгаар хийнэ.

8. Бие даасан хүн гэдгээ илүү мэдэрнэ. Шийдвэр гаргахдаа итгэлтэй, мөнгөө зарцуулахдаа, аливааг хийхдээ ч өөртөө итгэлтэй байж, тэр хүнээсээ тулгасан биш харин хоорондоо зөвшилцсөн үйлдлүүд, шийдвэрүүдийг хамтдаа гаргана.


9. Ярилцах ямар гайхалтайг мэдэрнэ. Тэр хүн чинь таныг сонсох, ойлгогдох, дотроо уудлах бас нөгөө хүнээ зүрх сэтгэлээрээ ойлгож, итгэлийг нь хүлээх ямарыг мэдэрнэ. Тэр чигтээ харилцан хүндлэл дээр тогтсон харилцаа чухал болохыг мөн мэдэрнэ.

10. Та илүү үзэсгэлэнтэй болно. Өөртөө итгэлтэй, инээмсэглэсэн, цаанаасаа л гэрэлтсэн нэгэн болж, өөрт таалагдсан хувцсаа өмсөж, байгаа байдалдаа тухтай байна. Учир нь тэр таныг байгаагаараа үзэсгэлэнтэй гэж мэдрүүлж, таныг улам өнгөлөх нэгэн байх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.23
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
2024.04.22
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.