UBLife Logo
Спорт

Улсын заан Б.Серик Төв аймгийн Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд түрүүллээ

Улсын заан Б.Серик Төв аймгийн Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд түрүүллээ

Өнөөдөр бөхийн өргөөнөө Төв аймгийн Батсүмбэр сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болж өндөрлөв.

Эл барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Б.Серик долоо давж түрүүллээ. Тэрбээр үзүүрт, өнөө жилийн Улсын наадамд өгсөж барилдахаа зарласан улсын харцага Б.Зоригтбаатарыг хаясан юм.

Өнөөдөр Наурызын баярын өдөр, Улсын заан Б.Серикийн барилдах эрх сэргэснээс хойших анхны түрүүтэй таширч тохиолоо. Гурван сар гаруй хугацаанд барилдаанаас завсарласан тэрбээр эргэн ирсэн даруйдаа шөвгөрч, гурав хоногийн дараа дахин барилдаад улс, аймгийн цолтой 128 хүчтэний манлайд үлдэв ээ.

Харин Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Б.Зоригтбаатар зодоглосон сүүлийн дөрвөн барилдаандаа дараалан үзүүр, түрүүнд үлдлээ. Тэрбээр цагаан сараас хойш нэг түрүүлж, гурав дахь үзүүрлэв.

Их шөвөгт, улсын харцага Н.Золбоо, Хэнтий аймгийн арслан Д.Алтанцоож нар шалгарсан юм.

Шөвгийн наймд улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Ж.Ням-Эрдэнэ, улсын начин Э.Сумъяабат, аймгийн арслан Л.Даваажамц нар үлдэв. Энэ барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, Их шөвөгт шалгарсан бөхчүүд тус 1,5 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.