Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл


Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх бидний ойлголтыг бүрэн шинэчилж, хэрэглэгчдэдээ ая тухтай, нөхөрсөг үйлчилгээ үзүүлэхийг зорьдог М банк Шангри-Ла төвийн 3-р давхарт Харилцагчийн төвөө нээлээ. М банк хэдийгээр салбаргүй, бүрэн дижиталд суурилсан үйл ажиллагаа явуулдаг хэдий ч зайлшгүй биеэр ирэх шаардлагатай нэмэлт үйлчилгээнүүдээ ойртуулах зорилгоор энэхүү Харилцагчийн төвийг нээж байгаа аж. Гэвч энэ бол та бидний мэддэг банкны харилцагчийн төвөөс тэс өөр. Та банканд орж ирснээ ч мэдэхгүй.    Яагаад гэвэл М Харилцагчийн төв хүмүүст тав тух, эх дэлхийтэй ойр ногоон орчин, олон төрлийн ашиглалттай, хүртээмжтэй үйлчилгээг бүрдүүлжээ. 

Хүн төвтэй

Хэтэрхий их технологи, албаны хүйтэн хөндий байдал хүнд цаанаасаа л биеэ барих мэдрэмжийг төрүүлдэг шүү дээ. Тэгвэл М Харилцагчийн төвд ороход та эдгээрийг алийг нь ч мэдрэхгүй гээд бод доо. Харин ч амрах тухтай орчинд орсон мэт сэтгэгдэл төрнө. Учир нь, М банкны найзууд хэрэглэгчдээ үйлчлэх хэсгийг хамгийн их чухалчилжээ. Ногоон ургамлаас эхлээд гэрэлтүүлэг, агааржуулалт, үнэр нь хүртэл танд яг л байгальд байгаа мэт мэдрэмжийг төрүүлнэ. 

ЗурагТайлбар



Орон зайн төлөвлөлт сайтай

М Харилцагчийн төв бүрэн дижиталд суурилсан шинэ үеийн необанкны өнгө аяс бүхий интерьер дизайнтай. Та зөвхөн ширээнд сууж үйлчлүүлэх бус ороод л нүдэнд ил харагдах таблетаас үйлчилгээгээ хялбархан авчхаж болно. Амарч суухдаа л санхүүгийн үйлчилгээгээ амжуулна гэсэн үг шүү дээ. М Харилцагчийн төв сэлүүхэн, илүү дутуу зүйлгүй минимал орчныг олон төрлөөр ашиглаж болох, хүртээмжтэй технологитой хослуулж чадсан нь гайхалтай.   

Үйлчилгээний чанар нь гайхмаар!

Банкны очер, замын түгжрэл биднийг үнэхээр айлгадаг.   Харин М банкны хэрэглэгчид хүлээж, дугаарлана гэх ойлголт байхгүй. Заримдаа банканд ороход хаана, юу байгаа нь мэдэгдэхгүй, хэсэгтээ "төөрдөг" шүү дээ. Тэгвэл М Харилцагчийн төвд ороход л хөтөч таныг угтаж, хэрэгтэй үйлчилгээгээ авахад тань тусална. 

Тэд танд үйлчилгээгээ "тултал" нь үзүүлээд зогсохгүй тодруулж асуух, ойлгоогүй зүйл байсан эсэхийг нягтална. Бас та үйлчилгээ авахаар ширээнд суухдаа хаа нэгтээ утсаа тавиад үзээрэй. Утас тань автоматаар цэнэглэгдэж эхэлнэ.   М банк энэ мэт нүдэнд үл анзаарагдам атлаа хэрэглэгчээ хайрласан, тав тухыг нь бодолцсон шийдлүүдийг Харилцагчийн төвдөө шингээжээ. 

ЗурагТайлбар



Харилцаа бүхнээс эрхэм

Хэн нэгний таагүй, хүйтэн хөндий харилцаа бидний бүтэн өдрийг нураах эрсдэлтэй. Эсрэгээрээ энгийн, нөхөрсөг, хүнлэг харилцаа бидэнд баяр хөөр, амгалан тайван байдлыг авчрах шидтэй. Хүн төвтэй харилцааг чухалчилсаар ирсэн М банкны найзууд шинэ харилцагчийн төвдөө ч энэ үнэт зүйлээ шингээжээ. М банкны ажилтнууд хэт албархуу, мэргэжлийн харилцааг бус нөхөрсөг, тусархуу байдлыг чухалчилдаг. Үүднээсээ л таныг мэндтэй устай угтаж, үйлчилгээгээ бүрэн дүүрэн үзүүлсэн эсэхийг нягтална. Ажилдаа сэтгэл ханамжтай, эерэг хамт олон энэ энергиэ М банкны хэрэглэгчдэдээ түгээхийг хүссэн нь Харилцагчийн төвийн уур амьсгал, интерьер, зохион байгуулалт гээд бүхий л зүйлээс тод анзаарагдана. Та Шангри-Ла төвийн 3-р давхарт байрлах М Харилцагчийн төвд биеэр зочилж, санхүүгийн үйлчилгээгээ авангаа энэ таатай уур амьсгалыг мэдрээрэй.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
Өчигдөр
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.