Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

75 настай "Fortnite"-ийн тоглогч Кэт Боуи: Би өдөрт 6 цаг тоглодог


75 настай Кэт Боуи видео тоглоомын ертөнцөд шуугиан тариад байна. Тэрбээр Fortnite видео тоглоомын топ тоглогчдын нэг SypherPK-тэй хамтарч эхэлснээс хойш олны хараанд өртөх болжээ. Кэт Боуи анх 17 настай ач хүүгээ Fortnite тоглож байхыг хараад сонирхож эхэлсэн гэнэ. 

Grumpygran1948 нэрээр танигдсан Кэт Боуигийн юүтүбер SypherPK-тэй хамтарсан анхны тоглолт сая гаруй хандалт авчээ. Өдгөө тэр дэлхий даяар мянга мянган үнэнч шүтэн бишрэгчтэй болоод байгаа юм. 

Кэт Боуи "Анх намайг тоглолтоо шууд дамжуулна гэхэд ач хүү маань их уурласан. Та энийг тоглож чадахгүй, хэн ч үзэхгүй бас дагахгүй. Одоо харин тэр хэлэх үггүй болоод байна"  гэв. Тэр эхний гурван жил ганцаарчилсан тоглолт хийдэг байсан ба ур чадвараа ахиулсны дараа багтай болж, шууд дамжуулалт ч хийх болжээ. Гэхдээ залуу тоглогчдын хортой, бүдүүлэг үг хэллэг түүнд таалагдаагүй тул багаа ахмад тоглогчдоор бүрдүүлжээ. Өдгөө тэр өдөрт зургаан цаг видео тоглоом тоглодог гэнэ. 

Кэт Боуиг стриминг хийдэг болоод удаагүй байхад "Fortnite"-ийн топ тоглогчдын нэг SypherPK түүний тоглолтыг анзаарч улмаар хамт баг болж тоглох санал тавьжээ. Боуид энэ санал маш их таалагдсан бөгөөд Америкаас ирсэн өөр нэг найзыгаа урьснаар гурван хүнтэй баг бүрдсэн байна.

Дашрамд дурдахад, Fortnite тоглоом 2017 онд гарч байсан бөгөөд өдгөө 400 сая тоглогч бүхий дэхийн хамгийн алдартай видео тоглоомын нэг болоод байна. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
2
10 цагийн өмнө
Том Холланд, Зендая хоёр ойрын хугацаанд гэрлэхээр ярилцсан гэв
3
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
6 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.