Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Таны датагаа хамгийн их зарцуулдаг 7 зүйл


Танд датагаа хэрхэн санаа зоволгүй ашигладаг болох зөвлөгөөг өгөхөөс өмнө юун дээр бид датаг хамгийн ихээр зарцуулж байгаагаа мэдвэл ямар вэ?


1. Видео дуудлага

Бид дүрсээ харж ярих дуудлагыг нэг цаг хийлээ гэж бодоход дунджаар 1.5 GB дата ашигладаг байна. Нэг нэгнээ харж ярихгүй байна ч гэж бидэнд бараг үгүй дээ. Тиймээс энэ бол бидний өдөр тутамдаа хамгийн их ашигладаг, их дата зарцуулдаг зүйл юм.

2. Netflix болон бусад сайтаар кино үзэх

Та дуртай кино, шоуныхаа шинэ ангийг үзэх гэж байна гэж бодоцгооё. Нэг анги нь дунджаар нэг цаг үргэлжилнэ гэж тооцвол "Standard" төлөвт 1 GB, HD бичлэг бол 3 орчим GB дата зарцуулдаг байна. 

3. Spotify, YouTube ашиглан дуу сонсох

Дуу хөгжимгүйгээр ганц цагийг ч өнгөрүүлж чадахаа байсан бидний хувьд хамгийн их цаг бас дата зарцуулдаг зүйл бол яах аргагүй дууны апп. Жишээ нь миний хувьд өдрийн аль ч үед шахуу дуу явсаар л байдаг. Нэг цаг тутамд Spotify харин 150 MB орчим дата ашигладаг байна. Олон цагаар үржүүлээд үзэхээр мэдээж их тоо гарч таарна. YouTube-ийн хувьд бүр ч их. Та дуртай стриймер, YouTuber-ийнхээ бичлэгийг 480p чанартайгаар нэг цаг үзэхэд дунджаар 480-660 MB дата ашигладаг байна. HD бичлэг бол цаг 1-2.7 GB дата ашиглах нь ээ.

4. Дуу, бичлэг, кино татаж авах бас чатлах

Датагаа ашиглан дуу бичлэг, кино татаж авдаг уу? Нэг минут орчим дууг 1 MB гэж бодвол 3 минутын урттай нэг дууг татахад 3 MB ашиглана. Энэ мэтчилэнгээр та тооцоод үзээрэй. Харин 1 цаг 30-2 цаг урттай нэг киног татаж авахад 700 MB-аас 1.5 GB дата зарцуулагдах болно. Харин чатлах гэхээр танд сонин байна уу? Бип хөдөлгөөнт зураг ашиглаж, олон янзын бичлэг зураг явуулах үедээ маш их дата ашигладаг.

5. Фэйсбүүк, Инстаграм рийл үзэх

Инстаграм болон Фэйсбүүкээр бичлэг үзэхэд минут тутамд 3-4 MB дата зарцуулдаг бөгөөд өөрсдийн тохиргооноос хамааран бид цагт 240-1.2 GB хүртэлх дата ашигладаг байна.

6. TikTok бүхэлдээ

Над шиг л TikTok үзэж чадахгүй бол хором л тэсэхгүй байгаа хүмүүс байна уу? Бүгдээрээ хэр их дата ашигладаг аа олж мэдье. Бид нэг минут тутамд 14 орчим MB датаг TikTok ашиглахдаа зарцуулдаг байна. Тэгэхээр бид дунджаар 840 орчим MB датаг нэг цагт зарцуулдаг гэсэн үг юм. 

7. Автоматаар файл хадгалах болон "Update"-үүд

Бидний утсан дээрх дундаж аппликейшнүүдийг аваад үзвэл бид 500 орчим MB датаг апп шинэчлэлд зарцуулдаг гэнэ. "Backup" бол таны утсан дээрх зураг, дүрс бичлэг, файлуудыг хуулж авч буй явдал юм. Мэдээж та санаандгүй байдлаар алдаж магадгүй учраас танд тус болж хадгалж байгаа гэсэн үг. Харин яг тэр хэмжээгээрээ дата зарцуулагддагийг бид тэр болгон мэддэггүй. Таны утас огт ажиллаагүй юм шиг хэрнээ дата ашиглаж байдгийг та мэдэхгүй байж магадгүй юм. 


Тэгэхээр, энэ бол таны датагаа хамгийн ихээр зарцуулдаг зүйлс байна.

Congrats. Учир нь та одоо датандаа санаа зовох хэрэггүй. Таны дата одоо үржигддэг боллоо.

Мобиком Корпораци датачдадаа зориулж DATA X2  урамшуулал зарласан байна. Энэхүү урамшууллын хугацаанд Мобиком аппликейшн дээрээс худалдан авсан нэмэлт дата багц бүрээ хоёр үржүүлэн авах болно. Жишээ нь 7 хоногийн 7 GB дата авбал 14 GB болж үржигдэнэ. Яг одоо аппликейшн хүүгээ ороод DATA X2 баннер дээр дараад үз. Та илүү их зүйлд үрэх хангалттай их дататай болох болно. 
ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
3 өдрийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
1
0
1
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.03.28 2405:5700:300:13da:3106:e676:4c12:811

Bolij uz icheesee bileede

0 Хариулах