Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Винисиус: Испанийн арьс өнгөөр ялгаварлагчид миний царайг удаан хугацаанд харах болно


"Реал Мадрид" клуб болон Бразилийн шигшээ багийн жигүүрийн тоглогч Винисиус Жуниор хэвлэлийн хурлын үеэр нулимс дуслуулжээ.

Тэрбээр Испанийн Ла лигт тоглох хугацаандаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хүчирхийлэлд удаа дараа өртөж, тэр бүх дайралтуудыг даван туулснаараа дэлхийн хөлбөмбөгийн хамгийн хүчирхэг тоглогчдын нэг гэдгээ дахин дахин нотолсон.

Винисиус 2018 оноос хойш Испанийн багт хүчин зүтгэж байна.

23 настай хөлбөмбөгчин мягмар гарагийн шөнө Испанийн шигшээ багтай хийх нөхөрсөг тоглолтын өмнөх хэвлэлийн хуралд оролцохдоо сэтгэл хөдлөлөө нууж чадсангүй.

Винисиус хэлэхдээ "Би зүгээр л хөлбөмбөг тоглохыг хүсч байна. Гэхдээ урагшлахад ямар хэцүү гэж санана аа... Хөлбөмбөг тоглох хүсэл маань улам бүр багасч байна. Испанийг орхих тухай бодол миний толгойд хэзээ ч орж байсангүй, учир нь би Испанийг орхих юм бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчдад ялагдаж, тэд хүссэн зүйлдээ хүрэх болно. Тиймээс би Мадридад үлдэж, гоол оруулна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтнүүд миний царайг удаан хугацаанд харсаар байх болно. Би бол зоримог тоглогч, би "Реал Мадрид"-тай илүү олон цомд ялна. Бид маш олон тэмцээний аварга, энэ маань төдий хэрээрээ олон хүнд таалагдахгүй байх шалтгаан гэдгийг ойлгож байна" гэжээ.

Түүнчлэн "Реал Мадрид"-ын бразил тоглогч Родриго Guardian сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Мадрид"-ын зочлон тоглолтын үеэр зонхилох болсон арьс өнгөний хүчирхийлэлд хатуу шийтгэл оногдуулахыг уриалж байна. Цагдаа нар хүчирхийлэгчдийг шийтгэж эхлэхэд энэ бүх зүйл өөрчлөгдөнө" гэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр заалны барилдаанд зургаа дахиа түрүүлэв
2
4 цагийн өмнө
Ичиножёо Америкт сонирхогчдын сүмо барилдана
3
3 өдрийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.