Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Энн Хэтэуэй "The Devil Wears Prada"-д тоглосноос хойш дахиж үзээгүй гэв


Алдарт The Devil Wears Prada киноны 18 жилийн ой ирэх зургаадугаар сард тохиох гэж байна. Энэхүү киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Энн Хэтэуэй саяхан Vanity Fair сэтгүүлийн бичлэгт оролцож, тоглосон кинонуудынхаа талаарх сэтгэгдлээ хуваалцжээ.

Энди (Энн Хэтэуэй) Миранда Пристлигийн (Мерил Стип) өрөө рүү анх ордог хэсгийг үзсэнийхээ дараа тэр Мерил Стип хэрхэн продакшны ажлыг хүндэтгэхийн сацуу дүрээ чадварлагаар гаргасныг яриад түүний ажлын арга барил нэг бүрийг өөртөө шингээж авахыг хичээж байсан гэжээ. Түүнчлэн Энн Хэтэуэй "The Devil Wears Prada" кинонд тоглосноосоо хойш бараг л дахиж үзээгүй гэдгээ энэ үеэр ярьсан байна. 

The Devil Wears Prada кино ердөө 35 сая долларын төсвөөр бүтсэн ч нээлтээ хийсэн даруйдаа 326 сая долларын ашиг олоод зогсохгүй үе үеийнхний үзэх дуртай бүтээлийн нэг болсон билээ. Тиймдээ ч киноны үргэлжлэл гарах эсэх тухай яриа үе үе гардаг. 

Гэхдээ тус киноны уран бүтээлчид үргэлжлэлийг хийх бодит алхам хийж байгаагүй гэдгийг Энн Хэтэуэй саяхан Happy Sad Confused подкастад оролцохдоо дэлгэжээ. Мөн киноны үргэлжлэл гарах шаардлагагүй гэж боддогоо тэрбээр хуваалцсан байна.

Эх сурвалж: Daily Mail

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
Өчигдөр
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.