Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Apocalypto" киноны жүжигчид одоо ямар болсон бэ?


Ширэнгэн ойд амьдрах Маяачуудын талаар киног үзээгүй хүн ховор биз ээ. Найруулагч Мел Гибсоны хэлснээр ийм кино хийх санаа нь түүнтэй хамт “The Passion of Christ” кинон дээр хамтран ажиллаж байсан кино зохиолч Фархад Сафиниатай хийсэн ярианаас үүдэлтэй гэжээ. Дэлхийн кино урлагт аль ч цаг үед Маяагийн амьдралын тухай ийм бодит, элдэв чимэглэлгүй, хямд шоу биш, өвөрмөц бүтээл төрж байгаагүй.

Тухайлбал Мел Гибсоноор удирдуулсан кино зохиолчдын баг Маяагийн Библи гэж нэрлэгддэг “Popol Vuh” зэрэг түүхэн ном судруудыг судалж, тэрхүү бодит байдлыг гаргахын тулд алдарт Маяа судлаач, Айдахогийн их сургуулийн археологийн дэд профессор Ричард Д.Хансен болон Эртний төв Америкийн соёл иргэншил, дурсгалыг хамгаалах төслийн мэргэжилтнүүдийг кино багтаа урьж байжээ. Ийнхүү уугуул иргэдийн хувцсыг эртний зураг болоод товойлгон сийлсэн баримлуудаас харан дуурайлгаж хийсэн байна. Мөн жүжигчдийн баг хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байв. Учир нь Маяагийн цэргийн удирдагч Зэрлэг Чонын дүрд тоглосон Рауль Трухильо л кинонд тоглож байсан туршлагатай цорын ганц мэргэжлийн жүжигчин байжээ. Харин гол дүрд тоглосон Рүди Янгбладын хувьд "Spirit: The Seventh Fire" кинонд жижигхэн дүр бүтээж байжээ. Үлдсэн жүжигчид нь цөм мэргэжлийн бус хүмүүс аж. Хамгийн гол нь тэдний гадаад төрх эртний Маяачууд шиг харагдах ёстой гэдгийг баримталж сонгон шалгаруулалтаа хийжээ. Ингээд та бүхэндээ алдарт "Apocalypso" киноны дүрүүд бодит амьдрал дээрээ ямар хүмүүс байдгийг сонирхуулая.

Рүди Янгблад  /Rudy Youngblood/

Рауль Трухильо /Raoul Trujillo/

Ияаза Лариос /Iazua Larios/

Джонатан Брюэр /Jonathan Brewer/

Карлос Эмилио Биез /Carlos Emilio Báez/

Герардо Таракена /Gerardo Taracena/

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
Өчигдөр
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
Өчигдөр
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.