UBLife Logo
Хөгжим

Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу

Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу

Бидний сэтгэл зүрхнээ хоногшсон олон бүтээлийг туурвисан ардын уран зохиолч Шагдарын Дулмаа цас хялмаалсан бүрхэг өдрөөр таалал төгслөө. Түүний шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн олон сайхан дуу бий. Зарим нь ардын дуу мэт найрын хоймор, малын бэлчээрт, бас хайрын тунхаг мэт залуусын сэтгэл зүрхэнд гээд хаа сайгүй л дуулагддаг. Ингээд та бүхэнд Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн олон бүтээлээс дээжлэн ТАВАН дууг хуваалцаж байна.


"Монгол нутгийн үзэсгэлэн"

Эл дуу УГЗ С.Цоодолын хөгжим, Ш.Дулмаагийн үгээр 1960-иад оны дунд үед бүтжээ. Анхлан олон түмэнд хүргэсэн дуучин нь алдарт Норовбанзад агсан. Уртын дуутай энэ зэрэгцэхүйц бүтээлд тооцогддог.


Учралын блюз

"Учралын блюз" бол дуучин Сарантуяагийн уран бүтээлд томоохон байр суурийг эзэлдэг бүтээл. Гэвч эл дууны үгийг Ш.Дулмаа хэмээх найрагч бичсэнийг бид мартах учиргүй юм.


Амьдрал хайр дээр тогтдог

Энэ бүтээлийг монгол хүн бүр цээжээр мэдэх биз ээ. Бүтэн цаг үеийг эзэлсэн "хит" бүтээл шүү дээ. Дуучин Цэрэнчимэд, Төмөрхуяг нар дуулсан нь ч үнэхээр сайхан зохицдог. Ш.Дулмаа агсан ярилцлагадаа "Амьдрал хайр дээр тогтдог” гэдэг бол миний ертөнцөд тунхаглая гэж бодож явсан үг. Ертөнцийн бүх юмс хайр дээр тогтдог. Хайрлахгүй бол юу ч үлдэхгүй" хэмээн хэлсэн байдаг. 


 “Хүлээлт”

"Хүлээлт” бол миний сэтгэлийн хүлээлт, хайрын хүлээлт юм. Тийм учраас үнэтэй" гэх Их найрагчийн үг энэ дууны үнэ цэнийг хангалттай илтгэх биз ээ.


"Дандаа чамайг хайрлаж явъя"

"Өргөө" хамтлагийн дуулснаар хүн бүрийн сэтгэл зүрхийг эзэмдсэн энэ дууны үгийг Ш.Дулмаа агсан бичсэн гэдгийг төдий олон хүн мэддэггүй болов уу. Гэхдээ л энэ бол түүний шүлэг юм.

Эдгээрээс гадна “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Алтанзул”, “Амгалан эх дэлхий минь” зэрэг олон арван дууны шүлгийг ардын уран зохиолч Шагдарын Дулмаа хэмээх бичгийн их хүмүүн бичсэн гэдгийг бид мартах учиргүй билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.