Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?


Хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбод орчиндоо дасан өөрчлөгдөн зохицдог. Өөрөөр хэлбэл хавар нарны тусгал хурц болж цаг агаар дулаарахад хүний бие дасах гэж нэлээд зүдэрдэг аж. Товчхондоо үүнийг л хаврын ядаргаа гэж нэрлэдэг байна. Барууны эрдэмтэд бүхий л өвчний үндэс нь ядаргаа гэж тайлбарладаг. Ядарч сульдсан махбод ямар ч дархлаагүй болж гадны бүхий л нөлөөнд автамтгай болдог. Иймээс эмч, мэргэжилтнүүд ядрахгүй байхыг, ядарсан бол түүнийгээ тэр дор нь тайлж байхыг анхааруулж байна.

Хаврын ядаргаа гуравдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд хүртэл үргэлжилдэг. Шинж тэмдэг нь тун энгийн. Ханатлаа унтсан ч нойр хүрч, толгой өвдөөд байвал ядаргаанд орсны дохио. Ямар ч юманд дур сонирхолгүй хандах, хүчгүй болох, үе мөч өвдөх зэргээр шинж илэрч байвал биедээ анхаарах цаг болжээ.

Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?

1. Амин дэмтэй хоол хүнс

Хүйтний улиралд шинэ ногоо жимс ховор байдаг учраас хүн хаврын улирал гэхэд нөөц витамин, эрдэс бодисоо алдчихсан байдаг аж. Тийм учраас л дархлаа нь суларч, өвчинд ээрэгдэхдээ амархан болдог байна. Тэгэхээр хаврын улиралд витамин дээр нэмэх нь уураг гэсэн зарчмыг хооллолтдоо мөрдөөрэй. Шинэ ногооны салат, витаминтай, хөнгөн. Учир нь хүнд хоол боловсруулах гэж энергиэ барах эрсдэл бий. Биеийн багахан энергийн ихэнх нь зөвхөн идсэн хоолоо боловсруулахын тулд “үрэгдвэл” ямар олиг байхав. Товчхондоо гурван удаа хүнд хоол идэж биеэ ядрааснаас таван удаа витаминлаг хөнгөхөн хооллох нь танд хэрэгтэй.

2. Дасгал хөдөлгөөн

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулсан судалгаагаар ядаргаанд өртдөггүй, стресст ордоггүй хүмүүсээр тамирчид шалгарчээ. Тэд бэлтгэлийн явцад бүхий л бие, булчин шөрмөсөө ажиллуулж, дотоод сэтгэлдээ байгаа бухимдал, стресс зэргээ хөлсөөрөө гадагшлуулдаг байна. Ийм учраас тамирчид дунд амиа хорлох явдал барагтай бол гардаггүй гэсэн сонирхолтой судалгаа ч гарч. Тэгэхээр фитнесст явж хөлсөө гаргах нь хаврын ядаргаанд баяртай гэж хэлэх нэг шилдэг арга байх нь. Бас орчин их чухал. Гэр орон, албан тасалгаандаа цэцэг тарих, зун хашаандаа ногоо тарьж, хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль ургуулж, арчилж, тордох нь ядаргаа тайлах гайхмаар шилдэг арга гэнэ.

3. Чанартай нойр 

Ядаргаатай тэмцэхэд нойр их чухал. Насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтах ёстой аж. Шөнө хэт оройтохгүй, болж өгвөл 22:00 цаг гэхэд орондоо ороорой. Учир нь энэ цагаас хойш эсийн нөхөн сэргээлт явагддаг байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
3 өдрийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.