Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно


Америкийн "Лос Анжелес" клуб "АС Милан" болон Францын шигшээ багийн довтлогч Оливье Жирутай 2025 оны 12-р сар хүртэл гэрээ байгуулахаар хэлэлцэж байна.

37 настай Жиру 6-р сарын 14-өөс 7-р сарын 14-ний өдрүүдээр явагдах "Евро 2024" тэмцээнд Францын шигшээ багийн хамтаар оролцсоныхоо дараа шинэ багтайгаа албан ёсоор нэгдэх ажээ.

"MLS" лигийн зуны солилцоо наймааны цонх 7-р сарын 18-ны өдөр нээгдэж, наймдугаар сарын 14-нийг дуустал үргэлжилнэ.

Түүний "АС Милан"-тай үзэглэсэн одоогийн гэрээ Сери А лигийн 2023-24 оны улирлын төгсгөлд дуусах юм.

Жиру клубийн тэмцээнүүдэд 276 гоол оруулсан төдийгүй шигшээ багийнхаа төлөө 131 тоглолтод оролцохдоо 57 гоол оруулснаар Францын бүх цаг үеийн мэргэн буучаар тодорсон.

Тэрбээр 2018 онд Францын хамтаар ДАШТ-д түрүүлсэн агаад "Монпелье", "Арсенал", "Челси", "Милан" клубүүдийн хамтаар нийтдээ 11 цом хүртсэн юм. Хамгийн сүүлд гэхэд л 2021-22 оны улиралд Италийн Сери А лигт түрүүлсэн билээ.

Жиру энэ улиралд онцгой сайн формтой байгаа бөгөөд Сери А лигийн 26 тоглолтод оролцохдоо 12 гоол оруулж, 8 гоолын дамжуулалт өгчээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
Өчигдөр
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
Өчигдөр
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.