Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал


Бразилийн шигшээ баг болон "Тоттенхэм" клубийн довтлогч Ричарлисон 2022 онд Катарт болсон ДАШТ-ий дараахан сэтгэл гутралтай нүүр тулж, бууж өгөхөд ч бэлэн байсан тухайгаа илчиллээ.

Ричарлисон ESPN Brasil-д өгсөн ярилцлагадаа "Тэгэхэд би бэлтгэлдээ явахаас илүүтэй гэртээ харихыг хүссэн, үнэндээ өрөөндөө ганцаараа байхыг л хүссэн юм. Учир нь миний толгой дотор юу болоод байгаа нь ойлгогдошгүй санагдсан. Би бүүр аавдаа "бууж өгөх гэж байгаа" гэдгээ хэлсэн. Ийм юм ярих нь үнэхээр гунигтай юм, чи мэднэ дээ? Галзуурч байгаа хэрэг шүү дээ. Мөрөөдлийн маань араас надтай хамт хөөцөлдөж явсан аав дээрээ очоод “Аав аа, би бууж өгмөөр байна” гэж хэлэх нь үнэхээр галзуу явдал” гэжээ.

26 настай Ричарлисон Катарт явагдсан ДАШТ-ий үеэр дөрвөн тоглолтод оролцохдоо гурван гоол оруулснаар Бразилийн шилдэг мэргэн буучаар шалгарсан ч шигшээ баг нь Хорватад торгуулийн цохилтоор хожигдон эл тэмцээнийг шигшээ наймын шатнаас орхисон билээ.

Эл явдал Ричарлисоны хувьд, хүнд цохилт болсон бөгөөд тэрбээр тэмцээний дараахан үүнийг "Гэр бүлийн гишүүнээ алдсанаас ч дор явдал" хэмээн хэлж, Бразилийн ес дугаартай өмсгөлийг эзэмшиж байгаа нь асар их дарамттай санагдуулж байна гэж мэдэгдсэн. 

2023 оны 9-р сард Бразилчууд Боливийг 5:1-ээр хожих үед Ричарлисон сэлгээний сандал дээр уйлж суусан нь үзэгчдийн анхаарлыг татсан билээ.

Түүнд нөлөөлсөн асуудлын нэг нь санхүүгийн маргаанаас үүдэн удаан хугацааны турш хамтран ажиллаж байсан агент Ренато Веласкотойгоос салсан явдал.

"Би дөнгөж саяхан л дэлхийн аваргад тоглож байсан. Карьерийн маань оргил үе шүү дээ. Би хязгаартаа хүрчихсэн мэт санагдаж байлаа, чи ойлгож байна уу? Гэвч үнэндээ түүний дараахнаас надад юу тохиолдсоныг ойлгоогүй. Амиа хорлох тухай ч бодож эхэлсэн, тэгэхэд би сэтгэлийн гүн хямралд орсон юм. Би бууж өгөхийг хүссэн. Дэлхийн аваргын дараагаар бүх зүйл нурчихсан юм шиг санагддаг байлаа. Тэгэхэд сэтгэл зүйн эмчилгээ л намайг аварсан, амийг маань аварсан гэж бодож байна. Би үргэлж муу муухайг боддог байлаа. Гүүглээс хүртэл муу муухайг хайдаг байсан, зөвхөн үхлийн тухай шүү дээ. Хэрэв танд сэтгэл зүйч хэрэгтэй мэт санагдвал түүн рүү очиж байгаарай гэж зөвлөх байна. Сэтгэл зүйчийг нээж, түүнтэй ярилцах сайхан байдаг. Сэтгэл зүйч гэдэг хөлбөмбөгт, дэлхий ертөнцөд, талбайн гадна ч маш чухал төдийгүй хүссэн ч эс хүссэн ч тэд хүний амийг авардаг юм. Би өмнө нь сэтгэл зүйчтэй ярилцахыг "утгагүй зүйл" гэж боддог өрөөсгөл ойлголттой байлаа. Манай гэр бүлийн заншлаар, сэтгэл зүйч дээр очих нь солиотой хүний ажил гэж ойлгодог. Үнэхээр тэднийг солиотой гэж боддог хүмүүс байдаг. Гэхдээ миний амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал. Хамгийн сайхан зүйл, миний амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт" гэж яриагаа үргэлжлүүлсэн юм.

Ричарлисон 2022 оны долдугаар сард "Эвертон"-оос "Тоттенхэм" рүү 60 сая фунт стерлингээр зарагдсан. Тэрбээр Бразилийн шигшээ багийн хамтаар 48 тоглолтод ялалт байгуулаад байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
Өчигдөр
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
Өчигдөр
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.