Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна


Япон улсын насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 42 хувь нь огт хүүхэд төрүүлэхгүй гэж засгийн газрын судалгаанд хариулсныг "Nikkei" сонинд нийтэлжээ. Арай өөдрөг төсөөллөөр бол 2005 онд төрсөн эмэгтэйчүүдийн 25 хувь нь хэзээ ч хүүхэдтэй болохгүй насыг барах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Японы Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгийн дундаж тооцоогоор тэдний гуравны нэг нь хүүхэдгүй гэж мэдээлжээ.

Япон болон хүн ам хурдацтай хөгширч буй бусад орнуудын хувьд төрөлт нь нэн чухал асуудал юм. Тус арлын улс өнгөрсөн онд түүхэндээ хамгийн цөөн төрөлт бүртгэсэн. Японд сүүлийн долоон жил дараалан төрөлт буурсан үзүүлэлттэй байна. Энэ асуудлаас үүдэн тус улсын хүүхдийн живх борлуулалт огцом буурсан бөгөөд 2023 оны байдлаар насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс давуу борлогдсон байна. 

Энэ тухай Японы хамгийн том живх үйлдвэрлэгч "Oji holdings" компани "Бид 2001 онд жилд 700 сая хүүхдийн живх үйлдвэрлэдэг байсан бол одоо 400 сая живх үйлдвэрлэж байна. Энэ бол огцом уналт юм" гэж мэдээлжээ.

Үүний зэрэгцээ насанд хүрэгчдийн живхний зах зээл өссөөр байгаа бөгөөд 2 тэрбум доллараас (1.6 тэрбум фунт стерлинг) илүү үнэ цэнэтэй гэж тооцоолжээ. Япон улсад өндөр настнуудын тоо 36,1 саяд хүрсэн нь тус улсын хүн амын 28,7 хувьтай тэнцэж байна гэж тус улсын Засгийн газар өчигдөр (2020.09.20) мэдээлжээ. Энэ нь өмнөх жилийнхээс даруй 300 мянгаар өссөн дүн юм. Япон улсын хувьд насжилт энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд хүн амынх нь 35,3 хувь өндөр настнууд болохоор байгааг судалгаа харуулжээ. Нийт өндөр настнуудын 15,7 сая нь эрэгтэй, 20,4 сая нь эмэгтэйчүүд аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
Өчигдөр
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.