Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Миягино дэвжээний бөхчүүд: Бид бүгдээрээ оякатадаа хайртай


Мэргэжлийн сүмо бөхийн Миягино дэвжээ Исэгахама дэвжээнд нэгдсэн талаар бид мэдээлсэн билээ. Сүмо бөхийн холбооны энэхүү шийдвэр нь үнэхээр хүний эрхийг зөрчсөн, харалган, хуучинсаг зүйл байлаа. Хэрэг үйлдсэн Хокүсэйхо, түүнийг хүмүүжүүлээгүй Миягино оякатаг шийтгэж болох ч бусад бөхчүүдийг хохироосон, барилдах хүсэл эрмэлзлийг нь унтраасан шийдвэр болсон. Одоогийн байдлаар Миягино дэвжээний 5 бөх зодог тайлахаа мэдэгдээд байгаа. Хэрэв тэд шүүхэд хандан, заргалдвал ялалт байгуулах магадлал тун өндөр. 

Хаврын тэмцээн өндөрлөж, сүмочид Осакагаас Токиод харьж байна. Миягино дэвжээний бөхчүүдээс сэтгүүлчид ярилцлага авчээ. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн бөх “Миягино дэвжээнийхээ хаягийг харахад их гашуудалтай, уйлж байгаа мэт харагдлаа. Өчигдөр манай ояката бидэнд Исэгахама дэвжээнд шилжих болсныг зарласан. Мэдээж биднийг хүлээн авах болсон Исэгахама дэвжээнд талархаж байна. Гэхдээ бид хэт хатуу шийдвэр гэж бодож байгаа. Надад ч, бусад бөхчүүдэд маань ч хэлмээр зүйл маш их байгаа ч холбооны шийдвэрийг хүлээж авахаас өөр арга алга. Бид бүгдээрээ Миягино оякатагаа их хүндэлдэг, маш их хайртай. Яагаад гэвэл бид Хакүхо их аваргыг шүтэж, түүн шиг болох хүсэлтэйгээр сүмо бөх болцгоосон. Тийм болохоор л манай дэвжээ ийм олон бөхтэй байгаа. Одоо Миягино дэвжээний бөхчүүд ч, манайхыг хүлээн авах Исэгахама дэвжээний бөхчүүд ч яахаа мэдэхгүй, хэцүү байгаа. Миний хувьд ирээдүй бүрхэг болсон” гэж ярьжээ.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
3 өдрийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
3 өдрийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.03.29 202.9.40.225

yagaad hahuko sumotoi zuuraldaad hunii umnu buhulzuud bdagiin zugeer munguu hiisen bol delhiigeer ayalaj vlog ntr hiiigeed yaw l daa yagaad be yeroso oilgohguin neg muu dasgaljuulagch bolloo geed yu ni goyo bgaan bolj uz dee

0 Хариулах