Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

23 настай Сандро Тоналиг 50 удаа бооцоо тавьсан хэрэгт буруутгалаа


"Ньюкасл" клубийн хагас хамгаалагч Сандро Тоналиг Английн хөлбөмбөгийн холбооноос мөрийтэй тоглоомын дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр буруутгажээ.

23 настай Тонали 2023 оны 8-р сарын 12-ноос 10-р сарын 12-ны хооронд явагдсан 50 тоглолтод бооцоо тавьсан аж.

"Ньюкасл" Тоналиг өнгөрсөн зун "АС Милан" багаас 55 сая фунтээр эгнээндээ элсүүлсэн юм.

Түүний хөлбөмбөг тоглох эрхийг өнгөрсөн оны 10-р сараас эхлэн 10 сарын хугацаатайгаар түдгэлзүүлээд байв. Өдийг хүртэлх хугацаанд эл хориг зөвхөн Италийн хөлбөмбөгт үйлчилж байсан ч, ФИФА-гаас олон улсад болгон өөрчиллөө. Улмаар Тонали 2024 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд хөлбөмбөгийн талбайд гарах боломжгүй гэсэн үг. Тэрбээр хориг тогтоосон хугацаанд ямар ч тоглолтод оролцох эрхгүй ч "Ньюкасл" багийн бэлтгэлд хамрагдах боломжтой.

Ингэснээр Итали тоглогчийн хувьд, ирэх зун явагдах Европын АШТ-ийг өнжихөөр болж байна.

Тэрбээр мөн 20,000 еврогийн торгууль төлж, найман сарын туршид мөрийтэй тоглоомын донтолтоос ангижруулах эмчилгээнд хамрагдах юм.

Тонали дорж хаяж 16 удаа олон нийтийн өмнө гарч, мөн залуу тоглогчдод мөрийтэй тоглоомын хор хөнөөлийн талаар ярихаар болж байна.

Тэрбээр энэ улиралд Эдди Хоугийн багийн төлөө 12 тоглолтод оролцсон. 

Өнгөрсөн жил "Брентфорд" багийн довтлогч Иван Тони Английн хөлбөмбөгийн холбооны бооцооны дүрмийг 232 удаа зөрчсөн хэргээр найман сарын хугацаанд хөлбөмбөг тоглох эрхээ хасуулсан. Тэрээр нэгдүгээр сард талбайд эргэн ирсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
3 өдрийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
3 өдрийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.