Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа


Токиогийн олимпын усан сэлэлтийн төрлөөс хошой алтан медаль хүртсэн Юи Охаши ахин нэг удаа олимпын замд уралдах нь ээ.

Охаши Японы усан сэлэлтийн холбооноос зохион байгуулсан сонгон шалгаруулах тэмцээний сүүлчийн өдөр 200 метрийн уралдаанд 2:09.17 секундын амжилтаар хананд түрүүлж хүрснээр Парис хүрэх замаа нээсэн юм.

Энэ нь түүний хувьд хоёр дахь, магадгүй сүүлчийн удаа оролцох олимпын наадам билээ.

28 настай тэрбээр "Би Токиогийн олимпод орохынхоо өмнө анхны бөгөөд цорын ганц олимп маань энэ гэж бодож байсан. Гэхдээ надад дахин нэг удаа дайралт хийх боломж олдлоо. Гайхалтай биш гэж үү. Миний хувьд, карьерийн маань төгсгөл ойртож байгааг мэдэрдэг" гэжээ. 

Юи Охаши 2015 онд Японы аварга шалгаруулах тэмцээнд 40-р байр эзэлж байсан бөгөөд хэт цус багадалт оношлогдож усан сэлэлтээр хичээллэхээ бүр мөсөн орхих талаар бодож байв. Одоо тэр олимпын аварга. Охаши 4 минут 32.08 секундэд сэлсэн үзүүлэлтээр Токиогийн олимпын 400мeтрийн ганцаарчилсан сэлэлтийн төрөлд алт авсан юм. Дараа 200 метрийн төрөлд мөн түрүүлж, олимпын алтан медалиа ихэрлүүлсэн билээ.

Тэрээр анхандаа яагаад амархан ядарч байгаагаа ойлгохгүй байсан бөгөөд хичнээн дасгал хийсэн ч үзүүлэлт нь улам дордсоор байв. 2015 онд Охаши Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо, 200 метрийн ганцаарчилсан сэлэлтэд өрсөлдсөн 40 тамирчны хамгийн муу үзүүлэлтийг бүртгүүлжээ. 

Түүнд хонгилын үзүүрт ямар ч гэрэл гэгээ харагдсангүй. Охашигийн муу гүйцэтгэл зургаан сарын турш үргэлжилсэн тул эмнэлэгт зарим шинжилгээ хийлгэв. Түүнд цус багадалт оношлогджээ. Эм ууж, хоолны дэглэмээ өөрчилсний дараа биеийнх нь байдал сайжирч, сэлэлтийн үзүүлэлт нь ч эрс өөрчлөгдсөн юм. 

Хэцүү бэрхшээлийг даван туулахдаа Охаши төлөвшсөн хүн, тэсвэр хатуужилтай тамирчин болсон. Тэрээр сэлэлтийн үзүүлэлтүүдээ гайхмаар хурдтайгаар сайжруулсаар байв. 2017 оны Усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 200 метрийн ганцаарчилсан сэлэлтийн төрөлд 2:7.91 гэсэн амжилтыг бүртгүүлж, мөнгөн медалийн эзэн болов. 

"Шилдэг тамирчин гэдэг нь хүлээлт үргэлж өндөр байсан гэсэн үг юм. Би амархан сандарч, сэтгэлийн түгшүүр нэмэгдүүлж болох бүх зүйлийг төсөөлдөг" хэмээн тэрээр өөрийнхөө тухай ярив. 2019 онд Охаши бэрхшээлтэй ахин нүүр тулсан юм. 

“2015 онд цус багадалтыг даван туулахдаа дахиж хэзээ ч зовлон шаналалгүй болно гэж бодож байсан ч 2019 онд ахиад л шаналантай нүүр тулсан юм. Хэдийгээр биеийн байдал сайжирсан ч миний цагийн үзүүлэлт тийм ч онцгой байсангүй. Асуудал нь миний оюун санаанд байсан бөгөөд тодорхой шийдэл байхгүй байв. Энэ утгаараа 2015 онтой харьцуулахад илүү их тэмцсэн. Эцэст нь би сөрөг зүйлс бодохоо больж, оролцохыг маш их хүсч байсан уралдаан, медаль хүртэх зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэв. Энэ нь асар их өөрчлөлтийг авчирсан. Хэрэв би өөртөө итгэлгүй сэлж байвал өөрийгөө үл хүндэтгэсэн хэрэг болно...” хэмээн тэрбээр хожим ярьсан байдаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
Өчигдөр
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
Өчигдөр
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.