Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо


Сингапур улсад гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдээр 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээн явагдаж байна. 

Монголын эрэгтэй шигшээ хэсгийн эхний тоглолтоо Шри Ланкийн эсрэг хийж, 15:13-аар хожлоо. Монголын багийн бүрэлдэхүүнд А.Ананд, А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэрьяа нар тоглож байна. Тэд дараагийн тоглолтоо Тайландтай хийнэ.

Монголын шигшээ өнгөрсөн жил Австралийн багийн 24 дараалсан хожлыг тасалж Азийн хошой аваргаар тодорсон билээ. Тус тоглолт 18:18-аар тэнцээд байх үед А.Ананд хоёр онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэн нэмэлт алдаа авч, торгуулийн шидэлт нь шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн юм.

Харин Монголын эмэгтэй баг хэсгийн эхний тоглолтоо Малайзын эсрэг хийж, 21:4 харьцаатайгаар илт давуу яллаа. 

Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, Ө.Индра, О.Хулан, М.Цэрэнлхам нар тоглож байна. Тэд хасагдах шатнаа тоглох нь нэгэнт тодорхой болсон агаад хэсгийн сүүлийн тоглолтоо Филиппины эсрэг хийх хуваарьтай байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
Өчигдөр
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
Өчигдөр
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.