Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхийн хошой аварга Криста Дэгүчи Их дуулга ангилалд 10 дахиа түрүүллээ


Туркийн Анталъя хотноо 93 улсын 628 жүдоч чуулж, Их дуулга тэмцээнд өрсөлдөж байна.

Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр 57 кг-ын жинд зодоглосон дэлхийн хошой аварга Криста Дэгүчи Их дуулга ангилалд 10 дахь түрүүгээ дархаллаа.

Тэрбээр Австрийн Лаура Каллингер, Африк тивийн аварга Мариана Эстевэс, өсвөрийн дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын хүрэл медальт Ким Жүхэ нарыг ялж, хэсгээ тэргүүлсэн. 

Улмаар хагас шигшээд энэ оны эхээр Парисын Их дуулгын финалд түүнийг ялсан Файза Мокдарыг, финалд Анталъягаас гурван жил дараалан медаль хүртэж буй Жессика Лимаг ялж, түрүүллээ. 

Лима Анталъягийн Их дуулгаас хошой хүрэл медаль хүртээд байсан бол энэ удаад анхны мөнгөн медалиа зүүсэн юм. Тэд сүүлийн хоёр жилд дөрөв дэх удаагаа учраа тааран барилдахад Дэгүчи бүгдэд нь яллаа.

Харин эл жинд Монголоос өрсөлдсөн О.Оюунгэрэл тэгшитгэх барилдаанд Оросын Ольга Мухинад ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
3 өдрийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
3 өдрийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.