Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хосын харилцааны эхэн үед нэгнээсээ асуух 13 асуулт


Харилцааны эхэн үеийн болзоо үргэлж сэтгэл түгшим байдаг. Түүнээс юу асуух уу, юуны тухай ярилцах уу, эвгүй байдалд орвол яана, таалагдахгүй юм ярьчих вий гээд л... Тэгвэл АНУ-ын хосын сэтгэл зүйч Лиза Мери Бобби арав гаруй жилийн хугацаанд үйлчлүүлэгч нартаа явуулсан судалгаандаа үндэслэн харилцааны эхэн үед яриа өрнүүлэн нэгнээ танин мэдэхэд туслах дараах 13 асуултыг боловсруулжээ. 

1. Надтай уулзах / болзох сонирхол яагаад төрсөн бэ? 

"Би чамд таалагддаг уу?" гэж асуух эвгүй ч түүнд яагаад таалагддагаа мэдмээр санагдаад байвал ингэж асууж болно. Энэ асуултаас улбаалан нэгнийхээ тухай илүү их мэдэж, нэгэндээ таалагддаг зан чанараа ярилцаж, дундын сонирхлуудаа ч хуваалцах боломжтой. 

2. Энэ харилцааг хэрхэн төсөөлж байна? Юу хүлээж байна? 

Хэтэрхий шулуухан асуулт санагдаж мэдэх ч ингэж асууснаар маш их цаг хэмнэж чадна. Хэн хэн нь харилцаанаасаа ижилхэн хүлээлт төсөөлөлтэй байгаа эсэхээ эртхэн ярилцсан нь дээр. 

3. Чиний сонирхлыг юу хамгийн их татдаг вэ? Юу хийхээрээ цаг урсаж буйг анзаардаггүй вэ? 

"Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?" гэж асуух уйтгартай. Оронд нь энэ асуултыг асууснаар нөгөө хүнээ юуг хамгийн их дурлан сонирхдог болохыг мэдэж, ярилцаж чадна. 

4. Ажил амьдралын тэнцвэрээс хамгийн чухал нь юу санагддаг вэ? 

Одоо цагийн асуулт. Ойрын үед юунд хамгийн их төвлөрч байгаа, юу хамгийн их зовоож байгаа, өдөр тутмын ямар дадлуудтай, ямархуу хүн болохоо ярилцаж нээлтийн асуулт гэж ч болно. 

5. Долоо хоног амрах болбол юу хийх вэ? 

Бид олон зүйл хийхийг хүсдэг хэрнээ цаг завгүй учраас хийж амждаггүй шүү дээ. Тэгвэл ингэж асууснаар түүний дотоод хүсэл мөрөөдөл, дотоод сэтгэлийг танин мэдэх боломжтой. 

6. Хүмүүстэй хамт чөлөөт цагаа өнгөрөөхдөө хэр их санаачилдаг вэ? 

Гэр бүл, найзууд, хамт олон, хүрээллийнхээ тухай ярилцах асуулт. Нөгөө талаараа хүмүүстэй ямархуу харилцаатай байдгийг нь мэдэж болно. 

7. Чиний бодлоор эрүүл сайхан үерхлийн хамгийн чухал нь юу вэ? 

Үерхлийн талаар юу бодож явдаг, энэ харилцаанаасаа юу хүлээж байгаа зэрэг ярилцахаас төвөгшөөсөөр асуудал болж хувирч мэдэх эмзэг сэдвийг энэ асуултаар эхлүүлэн ярилцаарай. 

8. Асуудал, маргааныг хэрхэн шийддэг вэ? Бухимдсан үедээ яаж тайвширдаг вэ? 

Хүн бүрийн сэтгэл хөдлөл ижилгүй учир маргалдаж муухай муудалцахаасаа өмнө энэ талаар ярилцчихвал их зүгээр. 

9. Өнгөрсөн үерхлээсээ юуг хамгийн сайн ойлгож авсан бэ? 

Мэдээж эксийнхээ тухай ярихыг түүнээс албадаж болохгүй. Харин харилцаанаасаа сурсан зүйлийг нь эелдгээр асуугаарай. Эксүүдээ муулж байна уу, мартаагүй санасан сэтгэлээр ярьж байна уу, эсвэл нэгэнт тавьж явуулсан сэтгэлээр тайван намуухан ярьж байна уу? 

10. Хэнтэй хамгийн их ярилцдаг вэ? 

Түүний хувьд хамгийн үнэ цэнтэй хүмүүсийг танин мэдэх асуулт. Өөрийнхөө ч дотны хүмүүсийн тухай хэлж, дотоод сэтгэлээ хуваалцаарай. 

11. Авч байсан хамгийн гайхалтай, сэтгэлд үлдсэн бэлэг юу вэ? 

Бэлгээр дамжуулан түүний хайрын хэлийг ойлгох боломжтой. Хүмүүсийн өгсөн хамгийн үнэтэй бэлэг сэтгэлд нь хоногшсон байна уу, хамгийн их сэтгэл гаргасан бэлгийг марталгүй хэлж байна уу, эсвэл цаг заваа гаргасанд нь талархаж байна уу гэдгийг ажиглаарай. 

12. Намайг хараад төрсөн анхны сэтгэгдэл? Одоо өөрчлөгдсөн үү? 

Болзоо амжилттай өрнөж буй үед асуухад тохиромжтой асуулт. Та ч бас хариултыг нь тодорхой мэдмээр байвал өөрийнхөө хариултыг аль болох дэлгэрэнгүй, чин сэтгэлээсээ өгөөрэй. 

13. Надтай дараагийн удаа болзохдоо юу хиймээр байна? 

Дараагийн болзооны тухай гэмгүйхэн яриа өрнүүлж, харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэйгээ энэ асуултаар илэрхийлээрэй.

Эх сурвалж: Hackspirit

Gifs: Yuval Robichek


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
2
2 цагийн өмнө
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
3
3 цагийн өмнө
Байгальд нүцгэн зургаа даруулсан түүхэн гэрэл зургууд
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.