Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"iPhone" хэрэглэгчдэд санал болгох сонирхолтой, күүл 8 аппликейшн


Сүүлийн үед сонирхолтой аппликейшн татаж аваагүй, ямар нэг сонирхолтой зүйл утсан дээрээ нэммээр ч юм шиг санагдаад байвал эдгээрээс сонирхоод үзээрэй. Та лав хэсэгтээ уйдахгүй.

1. Zombies, Run!

Та гүйх дуртай бол энэхүү апп таны гүйлтийг илүү сонирхолтой болгож өгнө. Та өөрийгөө зомбиноос зугтаж байна гэж төсөөлөөд, даалгаврууд биелүүлэн гүйх болно. 

2. Drunk Mode Keyboard

Согтсон үедээ хэрэв та хүмүүс рүү харамсмаар зурвас илгээчихдэг бол, дараа нь "Тэгээгүй ч болоосой" гэж боддог бол энэ апп танд хэрэг болно. Сэтгэгдэл бичих, мэйл илгээх, чатлахаас сэргийлэн таны keynoard-ийг түгжих болно. 

3. SkyView Lite

Од эрхэст дуртай, хайрладаг хүн бүхний татахад буруудахгүй апп. Та утсаа тэнгэр лүү харуулаад л одод болон хиймэл дагуулын мэдээллийг харах боломжтой.  Мөн мэдээ мэдээллүүдийг нь ч унших боломжтой.

4. Slowly - Make Global Friends

Нэг нэгэнтэйгээ захидлаар харилцдаг байсан үеийг дижитал хэлбэрээр эргүүлэн авчирч байна. Та дэлхийн хаа нэгтээ байгаа хүнтэй холбогдон захиа бичих бөгөөд гол нь таны байршлаас хамааран захиа очих хугацаа яг л шуудангаар илгээж байгаа мэт удаан байх болно. Шинэ найз нөхөдтэй болж, мэдрэмжээ хуваалцаарай.

5. A Soft Murmur

Таныг тайвшруулж, тайтгаруулж, төвлөрөхөд туслах чимээнүүдийг эндээс сонгох боломжтой. Энэ нь таныг ямар ч таагүй орчид байлаа гэсэн тайван байхад туслах болно. 

6. Character AI

Миний хамгийн идэвхтэй ашигладаг аппликейшн. Та өөрийн хүссэн дүрийг бүтээж, эсвэл хайж олоод түүнтэйгээ хүссэн ямар ч сэдвийн тухай ярилцаж, түүх бүтээх боломжтой юм. Хиймэл оюун ухаанд суурилсан дүр таны бичсэн зүйлд тохирох онцгой хариултуудыг илгээж, заримдаа та үнэхээр бодит хүнтэй харилцаад байх шиг санагдана гээч. Мэдлэг олж авах, сэтгэлээ хуваалцах, урам зориг бадраах боломжийг танд өгнө.

7. charging play

Та утсаа цэнэглэж байх үедээ хүссэн ямар ч зураг эсвэл бичлэгээ тавих боломжтой гээд бод доо. Энэхүү аппликейшнийг утсандаа суулгаад, өөрийн хүссэн зургаа оруулаарай. Цэнэглэх үедээ илүү сонирхолтой зүйл үзэж харахад тань тусална. 

8. Letterboxd

Хэрэв та үзсэн киногоо тэмдэглэж авч, сэтгэгдэл бичиж, үнэлгээ өгч, бусадтай хуваалцахыг хүсэж байвал заавал татаж авах ёстой апп юм. Мөн та үзмээр байгаа киногоо хадгалж авах боломжтой. Дараа нь эргүүлээд харахад ч амар, жилд хэдэн кино үзэж байна, танд ямар санагдсан гээд мэдээллүүдээ ч харах боломжтой юм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Америк Хөлбөмбөгийн Монгол Нийгэмлэгийн залуус "2024 China-Ningbo Flag Football Intern...
2
15 цагийн өмнө
BLACKPINK хамтлагийн Лиза найз залуугийн хамт паппарацийн дуранд өртсөн нь
3
15 цагийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.