Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Шилдэг татар бүсгүй” шагнал хүртсэн Загитоваг нүцгэлэхээ боль гэв


Олимпын аварга Алина Загитова энэ жил “Оны шилдэг татар бүсгүй” шагнал хүртсэн билээ. Энэ шагналыг түүний Казань хотод уран гулгалтын сургууль байгуулах төсөлд нь олгосон юм.

Алина ярилцлагадаа үргэлж “Исламын шашинтан гэдгээрээ бахархдаг” гэж хэлж ирсэн.

Харин ОХУ-ын исламын шашинтнууд түүнийг сүүлийн үед хэт задгай хувцасладаг болсныг нь шүүмжилж эхэлсэн. 

UFC холбооны анхны татар тулаанч Ринат Фахретдинов нэгэнтээ “Хэрэв би Загитова байсан бол хэзээ ч усны хувцастай зургаа олон нийтийн сүлжээнд тавихгүй. Түүнийг исламын шашинт татар бүсгүй шиг биеэ авч яваасай гэж хүсдэг” гэж хэлээд шүүмжлэлд өртөж байсан билээ. 

Загитовагийн ээлжит зураг авалтын дараа Татарстанд:

- Алина, та чинь мусульман шүү дээ! Уучлаарай, гэхдээ исламын шашинт эмэгтэй хүн хэзээ ч ингэж зургаа авхуулахгүй. Би хувьдаа таныг хүндэтгэхээ болилоо.

- Ямар нэг үйлчилгээ үзүүлдэг газрын хүүхэн шиг харагдаж байна.

- Нүцгэлж эхлэхээ боль. Яагаад гэвэл үзэгчдэд таалагдах гээд байнга хувцсаа тайлдаг болчихно шүү.

- Энэ бол манай Алина биш, шуламс байна. Сайн хүмүүс олны өмнө хувцсаа тайлдаггүй юм гэх зэрэг олон шүүмж гараад байна.

Алина Загитова 2018 оны уран гулгалтын олимпын аварга, 2019 оны дэлхийн аварга, 2018 оны Европын аварга хүн. Тэртээ гурван жилийн өмнө спортын замналаа зогсоож байгаагаа зарласан Алина Загитова их сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцсан. Мөн телевизэд хөтлөгч хийж, дуу дуулан, янз бүрийн мөсөн шоунд оролцож байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
FIBA3х3: Монголын шигшээ баг Олимпын эрхийн тэмцээнд оролцоно
2
7 цагийн өмнө
Маурисио Почеттино: Англи руу нүүсэн нь миний амьдралын хамгийн зөв шийдвэр
3
8 цагийн өмнө
Монголын Бүх цаг үеийн шилдэг мэргэжлийн боксчдын чансаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.