Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Үндэсний бөхчүүд голцуу зодоглосон +100 кг-д Б.Гончигсүрэн түрүүллээ


Жүдо бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ өчигдрөөс Эрдэнэт хотын Хангарьд спорт цогцолборт эхэлсэн билээ. Тэмцээний хоёр дахь өдөр хүнд жингийн аваргууд тодорлоо.

Тэр тусмаа эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин 100 кг-д даян аварга Н.Батсуурь, улсын заан Д.Анар, улсын начин Э.Сумъяабат, Х.Цогтгэрэл, О.Цэцэнцэнгэл, аймгийн арслан Э.Мөнхжаргал, аймгийн начин Б.Гончигсүрэн, сумын манлай заан Д.Цэрэнням нарын тэргүүтэй Үндэсний бөхийн голцуу тамирчид зодоглов. 

Улмаар Азийн наадмын мөнгөн медальт, Их дуулга ангиллын нэг алт, нэг мөнгө, хошой хүрэл медалийн эзэн Б.Гончигсүрэн эл жинд таамгын дагуу түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн жил -100 кг-д аваргалж байв. Харин мөнгөн медалийг аймгийн арслан Э.Мөнхжаргал зүүсэн бол хүрэл медалийг улсын начин О.Цэцэнцэнгэл, улсын заан Д.Анар нар зүүв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Криштиано Роналду 66 дахь хэттрикээ бүртгүүлэв
2
6 цагийн өмнө
Месси Америкийн лигийн тоглолтод ТАВАН гоолын дамжуулалт өгсөн анхны тоглогч боллоо
3
7 цагийн өмнө
"Байер Леверкузен" дараалсан 48 тоглолтыг хожигдолгүй туулж, бүх цаг үеийн дээд амжилтт...
санал болгох
1
10 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
12 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.04.10 2405:5700:300:e90f:9402:4253:2276:dfb5

Одхүүгийн хүүхэд бүтэхгүйээ

0 Хариулах


Зочин 2024.04.10 202.179.26.100

Цэцэнцэнгэл бас мундаг залуу бналуу шүү

0 Хариулах


Гэрэл 2024.04.10 2405:5700:300:454d:8195:9f7e:a3f6:c4af

Гончигдорж үнэхээр мундаг залуу байналээ.их даруухан ёс жудагтай юм шиг харагдсан.

0 Хариулах