Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эрчүүдийн хэнд ч үнэлэгддэггүй 24 авьяас


Доор гарах авьяас чадвар хүн болгонд заяагаад байдаггүй. Магадгүй өчүүхэн жижиг байж болох ч чи энэ чадвараараа сэтгэл дотроо бахархдаг, харин хүмүүс жирийн зүйл мэт хүлээн авдаг. Гомдолтой байгаа биз дээ? 

1. Сахлаа маш цэвэрхэн авдаг

Сахлын хутгыг чам шиг сайн эзэмшсэн хүн ховор. Нэг ч эсгэхгүй, ганц ч үс үлдээхгүй. Нялх хүүхэд мэт цэвэрхэн царайг чинь хараад бүгд “Браво” гэж хэлэх байх гэтэл үгүй. Тэгсэн мөртөө сард нэг удаа сахлаа авалгүй хүрээд ирэхээр бүгд ажиглачихсан байдаг.

2. Үдээс үдэх

Согтуу байхдаа ч хачин сайхан зангилаатай үдэж чадна. Ялангуяа, пүүз. 

3. Стиль сайтай

Моод, загварын араас хөөцөлдөх нь эрчүүдийн ажил биш. Тийм болохоор чи даруу төлөв ч байгаа хувцсаа үнэхээр сайхан хослуулан, өмсөж чаддаг. Харамсалтай нь хэн ч магтдаггүй.

4. Таван литр шар айраг ууж чадна

Энэ гавъяаны дараа чамайг пиво төдийгүй бахархах сэтгэл дүүргэнэ. Жинхэнэ эр хүн. Даанч медаль шагнал байхгүй.  

5. Долоон бурхан одыг олж чадна

Хэдэн сая оддын дундаас ганц хараад л шанага 7 одыг олдог, харанхуйд зүг чигээ мэднэ. 

6. Өвөрмонгол аялга дууриаж чадна

Үнэхээр адилхан тул чи өөрөө үхтлээ инээнэ. Гэвч уултын үеэр хэн ч чамайг өвөрмонгол аялгаар яриач гэж гуйхгүй. Атаархдаг байх л даа.  

7. Чулуу олон ойлгон шидэж чадна

Энэ бол бараг супер авьяас. Гэхдээ өөрөөс чинь өөр хэн ч үүнд чинь баярлахгүй. 

8. Өвөл малгайгүй явдаг

Хулчгар бацаанууд л хүйтнээс айдаг. Жинхэнэ эр хүн даардаггүй юм. Даарсан ч тэрийгээ ил харуулахгүй, нууж чаддаг. 

9. Шорлог!

Шорлог хийх нь бүхэл бүтэн урлаг. Амтлах, эргүүлэх гээд хамаг чадлаа гаргасан ч идэж байгаа этгээдүүд хэн нь ч магтахгүй. Бүр зарим нь шүүрхий байна ч гэх шиг. Зүгээр ээ, диваажинд очсон хойно чинь Бурхан чамайг хувийн тогоочоороо авах л болно. 

10. Зураг, бичлэг 

Хөдөө гадаа юм уу, аялал зугаалгаар гадаад явахад авсан зураг, хийсэн бичлэгээ хараад чи өөрийгөө авсан гэдэгтээ эргэлзмээр их баярлана. Авсан өнцөг, гэрэл сүүдрийг тааруулаад л. Харин ач мэддэггүй тэд өөрсдөө гоё болохоор сайхан гарсан мэт л...

11. Компьютер тоглоом

Амархан гэж бодож байгаа новш өөрөө оролдоод үз. Хэдэн зуу алагдсан ч чи үе үеийг даваад гаржээ. 

12. Аймшгийн киноноос айдаггүй

Охид, бүсгүйчүүд нүдээ алгаараа таглан, айж байхад чи хамгийн аймшигтай хэсэг дээр нь ч инээгээд л. Цус урсах тусам хөөрөөд л. Кино театраас гарахдаа чи бахархалтайгаар, бага зэрэг уйдсан янзтай гарч байх юм. 

13. Ямар ч халтиргаанд унадаггүй

Гудамж талбай мөсөөр хучигдсан ч чи энэ жил нэг ч халтирч унаагүй. Тэнцвэрээ хадгалж, үсэрч харайхдаа гаргуун. Харин үүнийгээ хэнд хэлж, гайхуулдаг юм билээ?

14. Юу ч шидсэн бариад авдаг

Мэдрэмж, хөдөлгөөн чиний бахархдаг зүйлийн нэг. Машины түлхүүр, лаазтай шар айраг байсан ч хамаагүй. Гэтэл энэ бүсгүйчүүд яагаад өөрөө алхаж ирээд гарт бариулаад байдаг юм бэ? Шидээд өгөөч. 

15. Ганц ая сонсоод л ямар дуу гэдгийг нь мэднэ

Харин та нар яагаад миний энэ авьяасыг ашиглахгүй байна вэ?

16. Хамгийн богино зам

Хороолол дотроо хэн нэг нь зам асуугаач гэж бодох ч хэн ч асуухгүй. Асуусан зарим нь “Үнэн үү” гэж байх шиг. Энэ замаар хэдэн жил алхаж байгааг минь мэдэхгүй байж. Улаанбаатарын автобусны бүх маршрут миний цээжинд бий гээд бод.

17. Савх ашиглахдаа хятадуудаас илүү

Үгүй юм гэхэд Хойд Солонгосоос хол илүү. Даанч магтуулж үзээгүй. 

18. Бүжиглэх

Бүжгийн авьяасаа бүгдэд харуулмаар ч юм шиг. Даанч үдэшлэг, найр цөөхөн болоод байх юм. Сайхан бүжиглэхийн тулд бага хэмжээний допинг шаардлагатай. Тиймээс 100 грамм татахад чам шиг бүжигчин энэ хотод лав байхгүй. 

19. Хуруугаа дуугаргах

Хуруугаа инчдэн дуугаргахдаа чи энэтхэг дуучдаас ч илүү. Чамд зохидог. Харамсалтай нь хэн ч тоохгүй.

20. Өндрөөс айдаггүй

Нисэгч биш ч гэсэн ямар ч өндөр байшингийн тагтнаас доошоо хараад, исгэрч, инээж чадна. Хэн болгоны чаддаггүй авьяас.

21. Гарын үсэг

Үзсэн хүн шүтэж, дууриамаар сайхан гарын үсэгтэй. Зураад л, зураад л баймаар.

22. Бүх нууц үгээ цээжээр мэднэ

Хэзээ ч нууц үг, кодоо тэмдэглэж үзээгүй. Фэйсбүүк, майл, банкны карт, олон нитйийн бүх сүлжээнийхээ нууц үгээс гадна аав ээж, ах дүүгийн чинь код бүгд чиний толгойд бий.

23. Согтуу байгаагаа мэдэгддэггүй

Ажилдаа хөлцүү, халамцуу ирсэн ч хэнд ч анзаарагдахгүй байж чадна. Ажил хэрэгч байдлаар бүгдтэй ярьж, хурал дууссаны дараа “Энэ тэнэгүүд миний цусанд хэр хэмжээний алкогол байгааг мэдэхгүй байгаа даа” гэсэн өрөвч харцаар дарга нараа ширтэнэ.

24. Шампанск онгойлгох

Оргилуун дарсыг буудуулахын өмнө хүн бүхэн хараасай гэсэн догдлол төрнө. Хэний ч хувцсыг бохирдуулалгүй, ширээний бүтээлэг дээр асгалгүй, хэт чанга биш ч, хэт сул биш буудуулчихаад краш луугаа хартал тэр өөр тийшээ харж байх шиг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Аль ч оффист байдаг хөгжилтэй хэдэн зүйл
2
2024.04.25
Хувцсаа солимоор санагдуулдаг солонгос загварын 7 стиль
3
2024.04.25
Ажил дээрээ адлагдаж байгааг чинь илтгэх 5 шинж
санал болгох
1
15 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
3
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.