Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх


Японд өмнө нь элбэнх байгаагүй гэдгийг та мэдэх үү? Танүки хэмээх элбэнхтэй төстэй амьтан байсан бөгөөд Япон орны экологийн тэнцвэртэй байдалд яг тохирсон адгуус байлаа. Харин энэ элбэнх гарч ирээд хамаг юмыг сүйтгэн, Наран орныг дампууруулах шахсан юм.

Тэд анх 1970-аад оны сүүлээр анх орж ирсэн ч аравхан жилийн дараа Японы 47 мужийн 44-ийг нь эзэлж, жинхэнэ гамшиг болжээ. 

Яагаад элбэнх Японд хэрэг болов?

Бүх юм тун сайхан эхэлсэн юм. 1963 онд Америкийн зохиолч Стерлинг Норт “Rascal the Raccoon” хэмээх ном гаргалаа. Энэхүү номд Раскал нэртэй элбэнхээ дагуулаад аялж байгаа талаар гарна. 

Ном АНУ төдийгүй бусад улс оронд ч маш их зарагджээ. Японд энэ номоор далаад оны сүүлээр 52 ангитай анимэ гаргасан нь хүүхэд багачуудад тун их таалагджээ. Хүүхдүүд аав ээжээсээ элбэнх авч өгөхийг шаардаж, эхлэв. Нэгэнт Японд байхгүй хойно гадаадаас худалдан авч байлаа. Нэг сарын дотор 1500 элбэнх орж ирж, бүх нийтээрээ Элбэнхийн хэнээрэл туссан байв. 

Номын төгсгөлд хүү элбэнхээ гадаа байгальд амьдрах ёстой юм байна гээд тавьж явуулдаг. Харин япончууд шинэ гэрийн тэжээвэр амьтантай болсондоо их баяртай байлаа. 

Элбэнхийн агуу алдаа

Гэвч тэд алдсан байлаа. Элбэнхүүд ямар ч юмыг салгаад, эвдлэхдээ тун чадварлаг ажээ. Гэрээс зугтаж гараад машинд дайруулчихна. Хөдөө тосгонд бол ой модруу зугтаад явчихаж байв. Гэрээс гаралгүй үлдсэн элбэнхүүд гар, хөлдөө тааралдсан бүх юмаа эвдлэн сүйтгэх тул эзэд нь өөрсдөө гаргаад тавьж эхлэв. Халуун дулаан оронд элбэнх тун сайн зохицож, удалгүй орон нутгийн амьтдыг айлгаж эхэллээ. Ухаантай, зальтай, сэтгэн бодох чадвар сайтай тул ямар ч шувууны өндөг, үүрийг хялбар олно. Идэш тэжээл их, том махчин араатан үгүй тул элбэнхүүд маш хурдан үржив.  

 

Япон танүки удаан, болхи тул америк элбэнхтэй өрсөлдөж чадсангүй, газар нутгаа алдан, ойн гүнд хөөгджээ. Ойд хоол тэжээл хомсдоход тэд хотод орж ирээд, хог ухна. Хогоо ангилаад хаядаг япончууд жинхэнэ шоконд орлоо. 

 

Энэ бол дайн

Хөдөөний элбэнхүүд тариачин, малчдын орон гэр, тарианы талбай, малын бэлчээрийг сүйтгэсэн тул хэрэв энэ маягаараа үргэлжилбэл Япон орон өлсгөлөнд, үгүй гэхэд хүнсний хомсдолд орох нь тодорхой байв.

 Ингээд тариачид гартаа буу барьж, тааралдсан элбэнхээ устгаж эхлэв. Өөрсдийнх нь амь нас аюулд ороод байхад юун амьтан хайрлахтай манатай. Үүний ачаар элбэнхийн тоо эрс цөөрсөн ч ой дотроо одоо болтол амьдарсаар байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Өнөөдрийн гэрэл зураг: Сансар дахь өөрөг зураг
2
Уржигдар
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
3
Уржигдар
Том Холланд, Зендая хоёр ойрын хугацаанд гэрлэхээр ярилцсан гэв
санал болгох
1
Уржигдар
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.