Өнөөдөр Киргизийн Бишкек хотод Парис-2024 олимпын наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн эхэлж байна. Өнөөдөр эрэгтэй зургаан жингийн барилдаан болох бөгөөд одоогоор манай эрэгтэй баг эрх аваагүй байгаа. Хагас шигшээд ялсан бөхчүүд эрхээ авна. Алт, хүрэл медалийн төлөө барилдаан болохгүй.
Монголын шигшээ баг
57 кг - Батхуягийн МӨНХ-ЭРДЭНЭ
65 кг - Цэвээнсүрэнгийн ЦОГБАДРАХ
74 кг - Олонбаярын СҮЛДХҮҮ
86 кг - Бямбасүрэнгийн БАТ-ЭРДЭНЭ
97 кг - Ганбаатарын ГАНХУЯГ
125 кг - Мөнхтөрийн ЛХАГВАГЭРЭЛ
ОЛИМПЫН ЭРХ АВААД БУЙ ОРНУУД
Эрэгтэй чөлөөт бөх
57 кг: Серб, Япон, Армен, Албани, AIN (Орос), Мексик, Пуэрто-Рико, Египет, Гвиней-Бисау, Азербайжан, AIN (Беларусь)
65 кг: Унгар, Пуэрто-Рико, Армен, AIN (Орос), Иран, Мексик, Куба, Самоа, Австрали, Азербайжан, Гүрж
74 кг: AIN (Орос), АНУ, Серб, Япон, Грек, Куба, Венесуэл, Гвиней-Бисау, Египет, Азербайжан, AIN (Беларусь)
86 кг: АНУ, Иран, Сан-Марино, Казахстан, Узбекистан, Пуэрто-Рико, Канад, Австрали, Алжир, Азербайжан, AIN (Орос)
97 кг: Бахрейн, Азербайжан, АНУ, Турк, Гүрж, Доминикан, Куба, Египет, Өмнөд Африк, AIN (Орос), AIN (Беларусь)
125 кг: Иран, Гүрж, Турк, АНУ, AIN (Орос), Пуэрто-Рико, Канад, Нигери, Египет, Азербайжан, AIN (Беларусь).
Нийт дүнгээр:
6: AIN (Орос), Азербайжан
4: АНУ, Пуэрто-Рико, Египет, AIN (Беларусь)
3: Иран, Куба, Гүрж
2: Серб, Япон, Турк, Армен, Мексик, Канад, Гвиней-Бисау, Австрали
1: Сан-Марино, Казахстан, Узбекистан, Албани, Грек, Унгар, Бахрейн, Венесуэл, Доминикан, Самоа, Алжир, Өмнөд Африк, Нигери.