Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эмилиано Мартинез хоёр шар хуудсаар торгуулсан хэдий ч яагаад талбайгаас хөөгдөөгүй вэ?


Өнгөрсөн шөнө Европын Конференц лигийн шигшээ наймын шатнаа явагдсан Английн "Астон Вилла", Францын "Лилл" багуудын тоглолтын нийлбэр дүн нэмэлт цагийн төгсгөлд 3:3-аар тэнцэж, торгуулийн цохилтоор ялагчийг тодруулав.

Улмаар "Астон Вилла"-гийн Аргентин хаалгач Эмилиано Мартинес эсрэг багийнхаа хоёр ч торгуулийн цохилтыг хааснаар баг нь 1982 оноос хойш анх удаагаа Европын тэмцээний хагас шигшээд шалгарав. Ийнхүү "Вилла" Английн багуудаас ганцаархнаа Европ дахь аялалаа үргэлжлүүлэхээр боллоо. 

Харин Аргентин хаалгачийн хувьд, Набил Бенталебын торгуулийн цохилтыг хаасныхаа дараагаар эсрэг багийнхаа дэмжигчид рүү хандан доог тохуу хийсэн маягтай үйлдэл гаргасныхаа төлөө шар хуудсаар торгуулсан юм. Мартинез тоглолтын эхний хагаст мөн шар хуудсаар торгуулаад байв. Хөлбөмбөгийн дүрэмд зааснаар, хоёр шар хуудсаар торгуулбал тухайн тоглогч талбайгаас хөөгддөг билээ.

Гэвч Мартинез хоёр шар хуудсаар торгуулсан эсэхээс үл хамаараад ахин нэг цохилтыг хааж, эцэст нь багийнхантайгаа ялалтын баяр тэмдэглэж, бүжиглэв.

Эмилиано Мартинез хоёр шар хуудсаар торгуулсан хэрнээ яагаад талбайгаас хөөгдөөгүй вэ гэдэг асуулт хөгжөөн дэмжигчдийн анхаарлын төвд байгаа болов уу.

Хөлбөмбөгийн дүрэмд зааснаар, 120 минутын тоглолт дуусахад шүүгчийн шүглийн дуунаар тухайн тоглолтын үндсэн цаг өндөрлөсөнд тооцдог. Харин торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэх болоход өмнөх 120 минутад өргөгдсөн шар хуудасны торгуулиуд идэвхгүй болж, хэрэв торгуулийн цохилтын үед тоглогч шар хуудас авбал шинээр тоолох буюу эхний торгууль гэж тооцогддог. Тэгэхээр Мартинезийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах үед авсан шар хуудас нь анхных гэж тоологдох учиртай болж байна. Тэрбээр уг заалтад үндэслэн тоглолтыг үргэлжлүүлсэн ажээ.

Мартинез 2022 онд Катарт явагдсан ДАШТ-ий үеэрх хоёр ч тоглолтод Аргентины багийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн юм. Тэрбээр шигшээ наймын шатнаа Нидерландын эсрэг хоёр торгуулийн цохилт хаасан бол финалд Францтай тоглоход мөн нэгийг хааж, Аргентины багийг дэлхийн аваргад түрүүлэхэд өндөр хувь нэмрийг оруулсан билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
FIBA3х3: Монголын шигшээ баг Олимпын эрхийн тэмцээнд оролцоно
2
8 цагийн өмнө
Маурисио Почеттино: Англи руу нүүсэн нь миний амьдралын хамгийн зөв шийдвэр
3
9 цагийн өмнө
Монголын Бүх цаг үеийн шилдэг мэргэжлийн боксчдын чансаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.