Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дайныг дэмжсэн орос жүдочдыг олимпоос хасахыг шаардлаа


Украины ҮОХ-ны тэргүүн Вадим Гутцайт, Залуучууд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Матвей Бидный, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Кошляк нар ОУОХ-ны тэргүүн Томас Бах, Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер нарт хандан, Украины эсрэг дайныг дэмжиж байгаа орос жүдочдыг Парисын олимпод оролцуулахгүй байхыг шаардлаа. 

Дайныг дэмжсэн жүдочдын тоонд Мадина Таймазова, Инал Тасоев, Яго Абуладзе, Арман Адамян, Данил Лаврентьев, Махмадбек Махмадбеков, Михайло Игольников, Арман Адамян, Матвей Каниковский, Инал Тасоев, Темерлан Башаев, Глафира Борисова, Ксения Галицкая, Дали Лилуашвили, Камила Бадурова, Мадина Таймазова, Элис Старцева, Рамазан Абдулаев нар багтжээ. 

Шаардах бичигт эдгээр тамирчдын зарим нь 2022 оны 12 дугаар сард Грозный хотод болсон “В.Путины 70 насны ойд зориулсан тэмцээн”-д оролцсон гэж бичсэн байна. Энэ тэмцээний нээлт дээр Z үсэг болон Путины дүрстэй хувцас өмссөн хүүхдүүд гарч ирсэн гэжээ. 

Мадина Таймазова В.Путины зурагт хуудасны өмнө зургаа авхуулсан. Мөн 2022 оны дөрөвдүгээр сард Донбассын залуу жүдочдод зориулсан мастер-класс хэмээх улс төрийн арга хэмжээнд оролцсон нь батлагдсан. Энэ сургалтад оролцсон хүүхдүүд Украинаас хууль бусаар ОХУ-д аваачсан хүүхдүүд байсан гэсэн байна. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
FIBA3х3: Монголын шигшээ баг Олимпын эрхийн тэмцээнд оролцоно
2
2 цагийн өмнө
Маурисио Почеттино: Англи руу нүүсэн нь миний амьдралын хамгийн зөв шийдвэр
3
3 цагийн өмнө
Монголын Бүх цаг үеийн шилдэг мэргэжлийн боксчдын чансаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.