Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жулиан Нагельсманн 2026 оны ДАШТ-ийг хүртэл Германы шигшээ багийг дасгалжуулна


Өнгөрсөн оны гуравдугаар сард ажлаасаа халагдсан ч багтайгаа гэрээтэй хэвээр байсан "Байерн Мюнхен"-ий хуучин дасгалжуулагч Жулиан Нагельсманн "Евро 2024" тэмцээнд Германы шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах болсон нь 2023 оны Есдүгээр сарын үйл явдал билээ. Тэрбээр Ханси Фликийг залгамжлан Германы шигшээ багийг дасгалжуулах болсноор эхний зургаан тоглолтынхоо гуравт нь ялалт байгуулаад байна.

Сүүлийн үед хуучин багтайгаа нэр холбогдоод байсан Нагельсманн одоогийн гэрээгээ хоёр жилээр сунгаж, 2026 оны ДАШТ-ийг хүртэл Германы шигшээ багт дасгалжуулагчаар ажиллах боллоо.

Ингэснээр энэ улирлын төгсгөлд Томас Тухелийг явуулахаар шийдсэн "Байерн Мюнхен"-ийг удирдах дараагийн эрхмүүдийн нэрсээс нэг нь хасагдаж байна. 

36 настай Нагельсманн өнгөрсөн сард Франц, Нидерландын багуудыг нөхөрсөг тоглолтод хожиж, уналтад ороод буй Германы шигшээ багт сэтгэл санааны асар том дэм өгсөн. Германчууд 2016 оноос хойш оролцсон томоохон тэмцээнүүддээ шигшээ 16-гаас цааш өрсөлдөж чадсангүй. Сүүлийн хоёр ч ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлэв. 

Харин 2020 оны Европын АШТ-д хэсгээсээ шалгарсан ч, хасагдах шатны эхний тоглолтодоо Английн багт хожигдсон билээ. 

Тэд нутагтаа зохион байгуулах "Евро 2024" тэмцээнд Шотланд, Унгар, Швейцарийн багуудтай нэг хэсэгт тоглоно.

Нагельсманн "Энэ миний зүрх сэтгэлийн шийдвэр. Шигшээ баг дасгалжуулна гэдэг нэр төрийн ажил. Бид улс орноо урам зоригтой ирээдүй өөд түүчээлэх болно" гэсэн юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
FIBA3х3: Монголын шигшээ баг Олимпын эрхийн тэмцээнд оролцоно
2
7 цагийн өмнө
Маурисио Почеттино: Англи руу нүүсэн нь миний амьдралын хамгийн зөв шийдвэр
3
8 цагийн өмнө
Монголын Бүх цаг үеийн шилдэг мэргэжлийн боксчдын чансаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.