Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Нарциссист хүнийг таних 10 шинж


Нарциссист гэх үг Нарсисус хэмээх царайлаг залуу өөрийнхөө усан дахь тусгалыг хараад дурлаж удалгүй усандаа живж үхдэг тухай Грекийн домгоос гаралтай юм. Нарциссист гэхээр шууд галзуу хүн гэсэн үг биш. Хүнийг хайрлах, өөрийнхөө үнэ цэнийг зөв тодорхойлох бусдыг ойлгож энэрэх (empathy) хүнд байгалиасаа байх ёстой  зан чанарууд хөгжөөгүй хүнийг хэлдэг байна. "Агуу ихийн мэдрэмж " гэдгээр тодорхойлогддог Нарциссист (Narcissistic Personality disorder) хэмээх DSM олон улсын сэтгэцийн ангилалд багтах зан төлөвийн хам шинж юм.

 Нарциссист хүнийг хэрхэн таних вэ?

Тэд өөрсдийгөө маш сайн өнгөлөн далдалж чаддаг учраас тэднийг танихад хэцүү. Хамт урт цаг хугацааг өнгөрөөх тусам уг хүн нь цухалзаж эхэлдэг. Иймд дараах 10 шинж тэмдэг тэднийг танихад туслах болно.

1. Хорвоо зөвхөн тэднийг тойрч эргэдэг юм шиг аашлах 

Зөвхөн өөрийнхөө тухай л боддог. Бусдын хэрэгцээг биш зөвхөн өөрсдийн хэрэгцээг хамгийн түрүүнд тавьдаг. "Би ,Би,Би " гэсэн эго давамгайлсан ааш аяг гаргах нь элбэг. 

2. Өөрийгөө л өргөмжлөх дуртай 

Үргэлж өөрийнх нь зөв байж өөрийнхөө хийсэн алдаа дутагдалд бусад хүмүүс буруутай юм шиг аяглаж хохирогчийн сэтгэл зүйтэй амьдардаг 

3. Бусдыг ойлгох чадвар маш муу 

Бусад хүмүүсийг өрөвдөх хайрлах гэдэг тэр мэдрэмж маш сул заримд нь бүр байхгүй. Бусдыг ойлгох чадваргүй.

4. Бусдыг захирах эсвэл тархи угаахдаа сайн 

Сэтгэл хөдлөлөө ашиглаж өөрийгөө өрөвдүүлэх тактик ашиглаж бусдыг нөлөөлөлдөө сайн автуулдаг. Ялангуяа үерхэл, хайр дурлал дээр солиотой юм шиг хартай байх нь элбэг. 

5.Үргэлж бусдаар магтуулах дуртай 

Өөрийнхөө хийсэн ажил ,бүтээсэн зүйлээс бусдын бишрэл бас магтаалыг хүртэх дуртай. Олны анхааралд байх маш дуртай. Хэрэв тоохгүй бол амархан сэтгэлээр унадаг. 

6.Үнэнийг сонсохдоо үнэн голоосоо дургүй 

Тэд шүүмжлэлд маш эмзэг ханддаг. Алдаа хийсэн ч өөрийнхөө бурууг хэр барагтай хүлээн зөвшөөрөх дургүй. Харин үнэнтэй нүүр тулсан цагтаа догшин авир гаргадаг байна.  

7. Маш эмзэг сэтгэл зүйтэй 

Амархан гомддог эсвэл галзууртлаа уурладаг. Өөрийнхөө байгаа нөхцөл байдалд үргэлж бусдыг буруутгадаг. Эсвэл бусдыг сэтгэлзүйгээр унагаж зовоодог зарим нь өөрийнхөө сэтгэлийг идэж бас зовоодог. Өөрийгөө өрөвдөх дуртай хүмүүс.

8. Сэтгэл гутралд өртөмтгий 

Тэдэнд аз жаргалын хэмжүүр үргэлж хангалтгүй санагддаг учраас архи,тамхи, хар тамхи эсвэл мөрийтэй тоглоом гэх мэт муу зуршилд уруу татагдаж автахдаа амархан бөгөөд сэтгэл нь хэзээ ч ханаж цадах гэдгийг мэддэггүй. Ерөнхийдөө донтолтод амархан өртдөг.  

9. Тэдний зан чанарыг заримдаа тогтооход хэцүү 

Тэд таныг нэг бол маш их хайрлана нэг бол маш их үзэн ядна. Учир нь тэд ямарваа нэг маргаан, үгэнд маш эмзэг бөгөөд өөрийг нь доош хийх хандлагад маш их дургүй. Тухайн үед далд ухамсрынх нь хариу реакци ажиллаж тархи нь шууд хамгаалах горимд шилжсэн юм шиг уурлаж хайртай хүн эсвэл хүндэлдэг ямар ч хүнийг өвтгөж гэмтээж чаддаг. 

10. Амжилтын төлөө улайрдаг 

Мэдээж тэдний зарим нь цуцашгүй оролдлоготой, дундаршгүй хүсэл тэмүүлэлтэй байдаг үүнийг бусдын төлөө хийх нь юу л бол.  Учир нь тэд бусдад өөрийгөө гайхуулах, магтуулах маш дуртай.

11. Хүүхэд нарциссист хам шинжтэй өсөх нь цэвэр эцэг эх, хүүхэд настай холбоотой

Бага наснаасаа өсвөр нас хүртэлх хугацаанд хайр мэдэрч өсөөгүй эсвэл хатуу гараар өсгөснөөс болж хамгийн чухал үедээ хүнд байх ёстой бусдыг ойлгох, энэрэх чанарт суралцаагүй хүмүүс энэ хам шинжид өртөх нь элбэг байдаг. Тэд бүтэн хайраар өсөөгүй учраас  үргэлж дутуугийн мэдрэмжтэй амьдардаг. Мөн стресстэж уурлаж бухимдахдаа энгийн хүн шиг реакцалдаггүй. Зарим нь биеэ хянах чадваргүй догшин авиртай ч байх магадлалтай. Яагаад гэвэл таагүй нөхцөл байдалд тархи нь автоматаар хамгаалах горимд шилждэг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.23
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
2024.04.22
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
19 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
3
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нарциссист хүмүүс эргэн тойрон зөндөө зөндөө 2024.04.17 202.179.21.247

Зочин

0 Хариулах