UBLife Logo
Спорт

1.4 сая доллароос хямд хувцастай бол гардаггүй хятад Ким Кардашьян

1.4 сая доллароос хямд хувцастай бол гардаггүй хятад Ким Кардашьян

Хятадын инфлюенсер Ван Хунцюаньсин (Wang Hongquanxing) одон нийтийн сүлжээг эд хөрөнгөөрөө гайхуулсан хэвээр байна. Тэрээр саяхан Phoenix News-д ярилцлага өгөхдөө Бээжин хотын элит Star River дүүрэгт 800 сая юанийн үнэтэй (110 сая ам.доллар) долоон үл хөдлөх хөрөнгөтэй гэдгээ ярьжээ. Гэхдээ тэр даруухан амьдрахыг хүсдэг тул “жижигхэн” 700 кв.метр талбайтай байранд амьдардаг гэнэ. 

Үнэт эдлэлийн дэлгүүрийн эзэн Ван мөн хэрэв хувцас, гоёл нь 10 сая юанаас (1,4 сая ам.доллар) бага үнэтэй байвал гадагш гардаггүй гэдгээ хэлсэн байна. Ван долоон туслахтай. Эд баялгаа байн байн олон нийтийн сүлжээгээр ил тод харуулдаг тул түүнийг “Хятад Ким Кардашьян” гэж нэрлэдэг. Тэр 30 настай, жинхэнэ нэр болох Ван Хунцюань-ийн араас Од буюу син гэсэн үг нэмжээ. 

Douyin дахь түүний аккаунт 4,4 сая дагагчтай. Гэхдээ мэдээж мөнгө олох гэж инфлюенсер болоогүй. “Би сүлжээнээс мөнгө олох эсэх нь хамаагүй. Гол нь би анхаарлын төвөд байх дуртай. Би мөнгө үрэхээс өөр юм хийж чадахгүй. Энэ хөрөнгө бол надад Бурхан гоё царай хайрлаагүйн төлөөс юм” гэж ярьжээ. 

Ваны гэр бүл анхны хөрөнгөө уул уурхай, нүүрсээр олсон. Дараа нь ногоон хаш чулуун гоёлын худалдаанд орсон. Өнгөрсөн гуравдугаар сард Бээжингийн төвд “Quranus” дэлгүүрээ нээхэд маш олон алдартан ирсэн. Харин Ван тэднийг “Надаас хямд гоёл авахыг санаархсан хэдэн этгээд. Ихэнх нь ядуу хоосон, хуурамч амьтад байдаг” гэж доош нь хийжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.