UBLife Logo
Спорт

Дэлхийн аварга Ц.Цогтбаатар Тавдугаар сарын 19-нөөс эхлэх ДАШТ-ээс нэрээ татлаа

Дэлхийн аварга Ц.Цогтбаатар Тавдугаар сарын 19-нөөс эхлэх ДАШТ-ээс нэрээ татлаа

Дэлхийн аварга Ц.Цогтбаатар "Парис-2024" олимпын наадмын өмнө зохион байгуулагдаж буй олон улсын сүүлчийн тэмцээнийг өнжих нь ээ. Олимп ойртож буй энэ үед түүний бэртэл бүрэн эдгэрэхгүй байгаа нь бөх сонирхогчдод болгоомж төрүүлээд байна.

2022 оны ДАШТ-ий өмнөх зургаадугаар сард түүнд эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэж, мэс засалд ороод байв. Энэ явдал түүний хувьд багагүй сорилт, бас болгоомж төрүүлж байлаа. 2022 оны арванхоёрдугаар сард Токиогийн Их дуулгад барилдаж байхдаа өрсөлдөгч жүдочийн мэхнээс гарахаар хичээн хүчтэй дүлснээс хагас жилийн өмнөх хагалгааны зовуурь дахин сэдэрчээ. Токиогоос буцах зам түүний хувьд амар байсангүй. Медальгүй, бас Солонгосоор дайрч, эмнэлэг бараадахаас аргагүй болов.

Тэр цагаас хойш Ц.Цогтбаатарын амжилтын буухиа тасраагүй ч, бэртэл нь үе үе сэдрэх болсон юм.

Сүүлийн дөрвөн жилд дараалсан олон амжилт гаргасан нь түүнийг энэ цаг үеийн анхаарлын төвд авчрав. Токиогийн олимпоос хүрэл медаль хүртэж, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгуудад толгой дараалан түрүүллээ. Нэг жилд гурван Их дуулга шүү дээ. Зөвхөн энэ амжилт гэхэд л Монголд төдийгүй дэлхийд түүнээс өмнө нэг жүдочид нэгэн зэрэг ирээгүй тул тэр анхных нь болсон юм. Харин 2022 онд Парисын Их дуулгаас хүрэл, Улаанбаатарын Их дуулгаас мөнгөн медаль хүртэж, ДАШТ-д түрүүлсэн билээ. Өнгөрсөн жил Анталъяагийн Их дуулгаас мөнгөн медаль, "Ханжоу-2022" Азийн наадмаас хүрэл медаль хүртээд байна.

Түүнийг гялалзаасай, тэгэхдээ бүр олон жил гялалзаасай гэж хүмүүс хүсдэг. Түүний амжилтын төлөө телевизийнхээ өмнө дэвхрэн үсэрч, цурхиран уйлж, алгаа хавсраад догдлон суудаг олон хүн бий. Энэ бүхэн Ц.Цогтбаатарын жүдо бөхөөр бүтээгээд буй үнэ цэн юм. 2016 оны Рио дэ Жанейрогийн олимпын наадмын үеэр нэгэн залуухан тамирчны хөлөө жийгээд уйлж суугаа зураг фэйсбүүкээр цацагдсаныг санаж байна уу? Тэр бол 2021 оны олимпын хүрэл медальт, 2022 оны дэлхийн аварга Ц.Цогтбаатар билээ...".

Тавдугаар сарын 19-23-ний өдрүүдээр Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо явагдах жүдо бөхийн ДАШТ-д Монголын 18 жүдоч барилдана.

Үргэлжлэлийг: https://ub.life/p/31585

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
4
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.