UBLife Logo
Newsfeed

Playlist: Бүрхэг тэнгэр + шиврээ бороотой зохицох 10 ДУУ

Playlist: Бүрхэг тэнгэр + шиврээ бороотой зохицох 10 ДУУ

Их хотод маань бороо шивэрсэн сайхан өдөр эхэллээ. Чийгийн үнэр сэтгэл сэргээгээд л бүрхэг өдөр цаанаа нэг дотно шүү. Даваа гараг биш сэн бол уул гарж мананд суумаар өдөр байна. Ингээд та бүхэндээ бүрхэг тэнгэр, шиврээ бороотой гайхалтай зохицох 10 дууг хүргэе!

1. Хараацай- Усны гуталтай залуу

Сансрын туннелээр алхаж яваа юм шиг мэдрэмж төрүүлдэг дуу. Уржнан жилийн бороогоор их сонссон доо.

2. Stavroz - Should've Brought an Umbrella

Шүхрээ авч гарахаа мартсан хүмүүсийн сонсох хөгжим! Дорнын beat, хөгжимлөг аялгууны гайхалтай хоршил.

3. Even Tide - Бурам (Buram)

Even Tide хамтлагийн дуунууд дотоод сэтгэл рүү нэвтрэх увдистай юм шиг санагдсан.

4. The Royal Heartaches • Boroond

Намайг санал болгосон болгоогүй бүгд сонсож байгаа гэж бодож байна. Энэ зуны аврал дуу шүү дээ.

5. Dan Caine - Into The Mountains

Дан ганц үгтэй дуу сонссоноос иймэрхүү хөгжим сонсох нь өөрийн дотор хүнийг мэдрэх, тархиа хоослоход их тусалдаг шүү. Ялангуяа энэ цомгийн хувьд бүхэлдээ байгалийн мэдрэмжийг шингээсэн. Яг л манантай ойд хэвтээд хөгжим сонсож байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ.

6. Bahamas - All I've Ever Known

Бороотой өдрийн орой өнгөрсөн дурсамжаа эргэцүүлээд тайван алхахад яг тохирох дуу.

7. Future Islands - A Dream Of You And Me

Бүрхэг өдөр сэтгэлээ сэргээхийг хүсвэл энэхүү дууг санал болгож байна. Ирээдүй рүү мөрөөдлөө тээн аялахад чинь тусална.

8. shye - love u

Халамж, хайрыг мэдрүүлдэг хөнгөн хөөрхөн дуу. Хэрэв чи Лана Дель Рей, Билли Айлишд дуртай бол энэ дуу баараггүй таалагдана.

9. Delkhii - Universe

Би хувьдаа Монголын хамгийн мэдрэмжтэй хөгжим хийдэг хүмүүсийн нэгдлийг Delkhii хамтлаг гэж боддог. Яалт ч үгүй дотоод сүнсийг баясгадаг юм. Ялангуяа байгалиас хол амьдарч байгаа өнөө үед сэргээх шиг л болдог. Бороотой өдрийн хувьд "Ертөнц" хэмээх хөгжмийг санал болгож байна. Мөн л үггүй гэхдээ хорвоо дэлхий уужим гэдгийг утгаар нь мэдрүүлнэ.

10. Chet Baker - Almost blue

Бараг л цэнхэр бүүдгэр тэнгэртэй энэ дууг сонсохгүй бол алдас болно биз ээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.