UBLife Logo
Newsfeed

KBS: Царайлаг эрчүүдийг харах нь эмэгтэйчүүдийн тархины үйл ажиллагаа, ой санамжид тустай

KBS: Царайлаг эрчүүдийг харах нь эмэгтэйчүүдийн тархины үйл ажиллагаа, ой санамжид тустай

Эрчүүд хөөрхөн бүсгүй харахад тархинд нь ямар нэг өөрчлөлт ордоггүй бол харин бүсгүйчүүд царайлаг залуу харахад ой санамж нь сэргэж, тархины үйл ажиллагаа сайжирч буй нь судалгаагаар нотлогджээ.

Судалгааг дунд насны эмэгтэйчүүд дээр хийсэн бөгөөд эмэгтэйчүүдэд 1 минутын турш киноны дүрүүдийн нэрсийг цээжлүүлжээ. Дараа нь тэдэнд царайлаг эрчүүдийн зургийг харуулсан ба ахин дүрүүдийн нэрсийг цээжлүүлэхэд эхний цээжилсэн үес 2-4 илүү тооны нэр цээжилсэн байна.

Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн тархины үйл ажиллагаа царайлаг залуу харсны дараа ердийнхөөс илүү идэвхтэй ажиллаж буй нь тогтоогджээ.  

Цаашилбал тархины судалгааны төвийн дарга хэлэхдээ  "Туршилтаар бид ой санамжтай холбоотой түр зуурын дэлбэн идэвхжиж байгааг баталж чадсан” гэсэн бол өөр нэг эмнэлгийн мэргэжилтэн "Эрчүүд сайхан бүсгүйчүүдийн зургийг харахад ой санамж нь сайжирдаггүй, харин ч эсрэгээрээ үзэсгэлэнтэй бүсгүйчүүд ой санамж, анхаарал төвлөрөлд нь саад болдог" гэж  мэдэгджээ.

Эх Сурвалж: Koreaboo

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
3
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.