UBLife Logo
Спорт

Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдаанд улсын цолтой ГУРВАН бөх зодоглов

Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдаанд улсын цолтой ГУРВАН бөх зодоглов

Өнөөдөр бөхийн өргөөнөө Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Дуламсүрэнгийн Жанчивдоржийн нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан явагдаж байна.

Гэвч эл барилдаанд улсын цолтой гуравхан бөх зодоглож байгаа нь улсын заан Д.Анар, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, улсын начин Б.Чимэдвандан нар юм. Тэд одоогоор залуу болон сумын цолтой бөхчүүдээр хоёр даваад байна.

Өөрөөр хэлбэл, сүүлийн үед бөхийн өргөөнөө сумдуудын тэгш ойн болоод сум орон нутгийн алдар гавьяатай бөхчүүдийн нэрэмжит барилдаанууд явагдах болсон ч, эдгээр наадмуудад улсын цолтнуудын идэвх эрс цөөрсөн байдал нийтлэг ажиглагдах болжээ. Эдгээр барилдаануудын ихэнх хувьд арав хүрэхгүй улсын цолтон зодоглож байгаа нь үүний тод жишээ юм.

Маргааш буюу VI сарын 8-нд 11:00 цагаас бөхийн өргөөнөө Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.