UBLife Logo
Спорт

Улсын аварга Д.Хадбаатарын хүү Х.Мягмарсүрэн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдаанд түрүүлэв

Улсын аварга Д.Хадбаатарын хүү Х.Мягмарсүрэн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдаанд түрүүлэв

Өнөөдөр бөхийн өргөөнөө Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Дуламсүрэнгийн Жанчивдоржийн нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан явагдаж өндөрлөлөө. Эл барилдаанд улсын цолтой гуравхан бөх зодоглосон нь улсын заан Д.Анар, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, улсын начин Б.Чимэдвандан нар юм. 

Энэхүү барилдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат аймгийн нэмэх начин Хадбаатарын Мягмарсүрэн долоо давж түрүүлэв. Түүний хувьд, улсын аварга Д.Хадбаатарын хүү билээ. Х.Мягмарсүрэн 6-р сарын эхэнд Хутаг-Өндөр сумын 100 жилийн ойд зодоглож, улс аймгийн цолтнуудын барилдаанд анх удаа шөвгөрч байсан бол өнөөдөр анхны түрүүгээ хүртлээ. 

Үзүүрт, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат аймгийн заан Д.Баатархүү үлдэв. Харин Их шөвөгт улсын заан Д.Анар, Архангай аймгийн арслан С.Цогтбаатар нар шалгарсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.