Алдартнууд хувийн амьдрал уу? Карьер уу? гэх хүнд сонголттой тулгарах нь элбэг. Тэгвэл тэрхүү хоёр сонголтуудыг хослуулж чадсанаас гадна өөртэйгөө зохицох төгс нэгнийг олсон азтай алдартнуудыг та бүхэнд танилцуулъя. Тэд бол Өмнөд Солонгосын хамгийн баян мөн хамгийн өндөр карьертай хосууд юм.
5. Taeyang ба Min Hyo-rin
Бүх цаг үеийн хамгийн амжилттай К-поп хамтлагуудын нэг Big Bang хамтлагийн гишүүн Taeyang ба түүний эхнэр жүжигчин Min Hyo-rin нар өнгөрсөн жил Сөүлээс 13.2 сая ам.доллароор байшин худалдаж авсан нь тэдний статусыг бататгасан юм. Taeyang-ийн хувьд 25 сая ам.долларын хөрөнгөтэй бөгөөд хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө, мөн YG Entertainment-д хувьцаа эзэмшдэг. Мөн тэрээр дуунаасаа рояалти авдаг бөгөөд сурталчилгааны кампанит ажлаас мөнгө олдог. Тэгвэл тэдний талаах маш сонирхолтой цуу яриа гаран бөгөөд хосуудыг тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа хэмээжээ.
4. Lee Byung-hun ба Lee Min-jung
2023 оны байдлаар Lee Byung-hun нь 20 сая долларын цэвэр хөрөнгөтэй гэж бичигджээ. Угаас тэрээр Өмнөд Солонгосын хамгийн өндөр орлоготой жүжигчдийн тэргүүнд байдгийг бид мэднэ. Харин Lee Min-jung-ийн хөрөнгийн мэдээлэл одоохондоо тодорхой бус байна. Юутай ч Lee Byung-hun нь К-драм, Холливуд, Солонгосын кинонуудаас ч илүү өндөр орлоготой ба BH Entertainment хэмээх менежментийн компанитай.
3. Lee Hyori ба Lee Sang-soon
OG K-pop охидын хамтлагийн шүтээнүүдийн нэг болох Lee Hyori үеийнхээ хамгийн өндөр орлоготой оддын нэг байсан бөгөөд ойролцоогоор 20 сая ам.долларын хөрөнгөтэй гэдэг. К-поп охидын Fin.K.L хамтлагт дебютээ 1998 онд хийсэн 42 настай тэрээр тачаангуй дүр төрхөөрөө алдартай байсан бөгөөд тухайн үеийн бүхий л сурталчилгааны нүүр царай байсан билээ.
2. Hyun Bin ба Son Ye-jin
Хүн бүрийн хайртай хосууд гэгддэг жүжигчин Hyun Bin, Son Ye-jin нар нь хоёул өндөр зэрэглэлийн жүжигчид юм. Hyun Bin-ий хувьд 10 сая ам.долларын хөрөнгөтэй ба К-драмын анги бүрд дор хаяж 84,000 ам.долларын цалин авдаг. Мөн тэрээр дэлхийн томоохон брэндүүдийн нүүр царай. Харин Son Ye-jin-ийн хувьд 20 сая долларын хөрөнгөтэй гэнэ. Мөн тэрээр Ганнам дахь 14.4 сая долларын үнэтэй арилжааны барилга болон бусад үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшдэг.
1. Rain ба Kim Tae-hee
Өмнөд Солонгосын элитүүдийн хамгийн хүчирхэг, чинээлэг хосоор Rain, Kim Tae-hee нар тодорч байна. Тэдний хөрөнгө нийт 72 сая ам.доллар. Үзэсгэлэнтэй төрхөөрөө алдартай Kim Tae-hee-ийн хувьд маш ухаалаг ба үл хөдлөх хөрөнгийн магнат гэхэд болно. Харин Rain-ийн хувьд нь Ганнам дахь Чондам-донг дахь Rain Avenue нэртэй 42 сая долларын үнэ бүхий байшинг эзэмшдэг бөгөөд тэнд кафе, паб, Rain's энтертайнментын компани байрладаг. Одоогоор тэд хоёр охиныхоо хамт Итайвон хотод 5 сая ам.долларын үнэтэй хоёр давхар байшинд амьдардаг бөгөөд мөн АНУ-ын Калифорнид хоёр сая ам.долларын үнэтэй байшинтай гэнэ.
Эх Сурвалж: tatlerasia.com