UBLife Logo
Newsfeed

Хэчнээн завгүй байсан өөрийгөө амраахын тулд энэ зун заавал хийх 5 зүйл

О.Анхзаяа
О.Анхзаяа
Хэчнээн завгүй байсан өөрийгөө амраахын тулд энэ зун заавал хийх 5 зүйл

Энэ зун та маш их ажилтай эсвэл завгүй байхаар байна уу? Амралтаа авах боломжгүй, олон хоногоор аялж зугаалах боломжгүй болсон бол та энэ хэдхэн энгийн зүйлээс өөрийн дурсамжтай зуныг эхлүүлээд үзээрэй.


1. Голын эрэг дээр очих

Ажлаа тараад эсвэл амралтын өдөр заавал өөртөө цаг гаргаж хэсэгхэн хугацаанд ч гэсэн голын эрэг дээр усны чимээг мэдрэн хэвтээрэй. Усны чимээ хүнд хамгийн их амралт өгдөг учир үүнийг марталгүй хийж үзэхийг хүсье. Үерийн аюултай үед харгин болгоомжтой байж, гол руу орохоос сэрэмжлэхээ мартав аа. 

2. Шөнийн оддыг харах

Хотын дуу чимээнээс багахан холдож, одод хамгийн тодоор харагдаж болох газар очин шөнийг өнгөрүүлээд үзээрэй. Бид од гараг эрхэсийг харж хэсэг хэвтэхдээ ямар их тайвшралыг мэдэрдэг гээч. Мартагдахын аргагүй үзэсгэлэн гоо танд мэдрэгдэх болно. 

3. Зуны мэдрэмжийг авч үлдэх зургийн цомог

Манай фото сэтгүүл зүйн хичээл дээр бидэнд хотыг тойроод 100 зураг авах даалгавар өгдөг байсан юм. Тэгээд л бид гараад ёстой таарсан болгоноо, гоё нандин бүхний зургийг авч гүйдэг байлаа. эргээд бодоход энэ үнэхээр сайхан дурсамж болж үлсдэн. Тэр 100 зургаа нэг цомог дотор хийгээд хадгалахад "2024 дны зун" гэсэн тайлбартай маш гоё дурсамжийг өөртөө авч үлдэж буй хэрэг. Та ч бас туршаад үзээрэй.

4. Найз нөхөд эсвэл гэр бүл, ганцаараа ч хамаагүй "пикник" хийх

Нэг өдөр хотоос холгүй гарч сайхан амраарай. Модны доор дэвсгэрээ дэлгэж байгаад гэртээ бэлдэж ирсэн амттан, хоолоо дэлгээд ном уншиж, хөзөр эсвэл Катан тоглож, хамтдаа олон сайхан зүйлийн тухай ярилцан, нэг өдрийг амар амгалан өнгөрүүлээрэй. Зун ямар үүрд үргэлжлэх биш дээ, тийм ээ?

5. Заавал нэг тоглолт үзээрэй

Хөгжим бидэнд ямар гайхалтай мэдрэмж төрүүлдгийг бид бүгд мэднэ. Бүх стресс, асуудлууд мартагдаж, сэтгэл хөөрөн баясаж, бас уйлж дотроо онгойлгож болдог. Хөгжмийн наадам бас тоглолтууд танд хэсэг хугацаанд бодит байдлаас зугтах боломж олгох болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.