UBLife Logo
Дэлхий

Бүтэн жил үг дуугарахгүй бол яах вэ?

Бүтэн жил үг дуугарахгүй бол яах вэ?

Дуугүй байх нь алт гэсэн үг байдаг. Мэдээж ямар нэг үг хэлэхээсээ өмнө сайтар бодож тунгаа гэсэн утгатай үг. Тэгвэл энэ зүйр үгийг үгчлэн ойлгосон хүн яах вэ? Бүтэн нэг жил ямар ч авиа гаргахгүй, таг чимээгүй байвал юу болох вэ? 

Үнэн хэрэгтээ бүтэн жил чимээгүй байвал бие махбодын болон сэтгэлзүйн олон асуудал танд тулгарна. Юуны өмнө хоолойн булчин шөрөмс суларснаар таны дуу хоолой өөрчлөгдөж, зарим авиаг хэлж, дуудаж чадахаа болино. Бидний яриа бол дуу чимээг мэдрэх хамгийн чухал эх сурвалжуудын нэг тул сонсгол дагаад бас муудах болно. Нэг жилийн дотор таны уушгины багтаамж багасч, уян хатан чанар нь буурна. Ингэснээр амьсгалын эрхтний үйл ажиллагаа муудаж, хүний биеийн тэсвэр хатуужил илт буурна. Товчхон хэлэхэд хүний ажлын гүйцэтгэл буурч, бие муудна.

Сэтгэл зүйн байдал ч хэцүүднэ. Удаан хугацаанд чимээгүй байснаар өөртөө итгэх итгэлгүй болно. Хорвоогоос тусггаарлагдаж, хэнтэй ч харьцахгүй байснаар нийгмээс, олон хүнээс айдаг болж, байнга түгшүүртэй болно. Ой санамж, танин мэдэхүйн чадвар муудаж, тэнэг болно. Учир нь яриагаар хүн мэдээлэл авч, бодол санаагаа хөгжүүлдэг юм. Хүнгүй арал дээр удаан байсан хүмүүсийн оюун санаа балартдаг нь ярих хүнгүй байсантай холбоотой. 

Үнэхээр нэг жил ямар ч дуу авиа гаргаагүй бол галзуурч эхэлнэ. Хүн байгалиасаа бусадтай харилцах, ярилцах ёстой, хэрэгцээтэй амьтан тул ярихгүй байвал мэдрэлийн өвчинд ордог. Маш яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.