UBLife Logo
Спорт

Фото: Малгайгаараа өрсөлддөг морин уралдаан эхэллээ

Фото: Малгайгаараа өрсөлддөг морин уралдаан эхэллээ

Их Британийн уламжлалт Royal Ascot морин уралдаан энэ сарын 18-нд эхэллээ.

Таван өдөр үргэлжилдэг энэ наадам бяцхан Аскот хотод явагддаг бөгөөд Мягмар гаригт эхэлдэг юм. 

Стюартын удмын сүүлийн Хатан хаан Анна Ascot Racecourse морин тойруулга нээсэн 1711 оноос эхлэлтэй гэж үздэг. 

1768 онд анхны 4 хоногийн уралдаан болж байлаа. 

Энэ бол жирийн нэг спортын тэмцээн биш. Өөрийн гэсэн дресс-кодтой язгууртнуудын арга хэмжээ. 

Морин тойруулгын Эзэн хааны хэсэгт доод тал нь дөрвөн жил морь үзэж байгаа хүн л орох эрхтэй.

Эзэн хааны хэсгээс наадам үзэх эрэгтэй хүн хар, хөх, саарал костюмтай, цилиндр малгайтай байх ёстой.

Харин эмэгтэйчүүд шляп малгай. 

Наадмын хамгийн алдартай уралдаан гурав дахь өдөр нь болдог. Энэ өдрийг “Эмэгтэйчүүдийн өдөр” буюу “Шляп малгайны өдөр” гэж нэрлэдэг.

Энэ өдөр морины уралдаан хойш тавигдаж, ирсэн зочид малгайгаараа өрсөлддөг.

Шилдэг малгайн эзнийг Хатан хаан тодруулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.