UBLife Logo
Кино

Dreamers' Day: "Тимбукту" киноны тухай СОНИРХОЛТОЙ 10 баримт

Dreamers' Day: "Тимбукту" киноны тухай СОНИРХОЛТОЙ 10 баримт

1. Абдеррахман Сиссако 1980-аад онд ЗХУ-ын С.Герасимовын нэрэмжит Оросын Кино урлагийн институтад сурч байсан. 1990 оноос хойш богино болон бүрэн хэмжээний кино хийж байгаа. “Тимбукту” нь түүний хамгийн сүүлд хийсэн мөн олон улсад хамгийн их нэр хүндийг олсон бүтээл юм.

2. Каннын кино наадамд өрсөлдөж, 2015 онд шилдэг гадаад хэл дээрх киноны төрөлд Оскарт нэр дэвшиж байсан.

3. Энэ бол Оскарын шагналд Мавританаас нэр дэвшсэн анхны тохиолдол байсан юм. Найруулагч Абдеррахман Сиссако мавритан хүн билээ.

4. Сезарын кино наадмаас хамгийн олон шагнал хүртсэн африк киногоор нэрлэгддэг. Найман төрөлд нэр дэвшиж долоог нь хүртжээ.

5. Терренс Маликийн “Хурмастын өдрүүд” (Days of Heaven) кинотой адилтгадаг. Элсэн цөлийн зураглалыг Софиан Эль Фани уран яруугаар хальснаа буулгасан. Энэ бол том дэлгэцээр заавал үзэх уран бүтээлүүдийн нэг юм.

6. Софиан Эль Фани “Blue is the Warmest Colour” киноны зураглаачаар ажиллаж байсан.

7. Киног бодит түүхээс сэдэвлэсэн. 2012 онд Мали улсын хойд хэсгийг исламын радикал бүлэглэл эзлэх үеэр чулуугаар нүүлгүүлж үхсэн хоёр хосын тухай сонсоод найруулагч Абдеррахман Сиссако энэ киног хийх санаагаа бодож олсон.

8. Тимбукту хот нь Африк тивийн баруун хойд хэсэгт, Сахарын цөлийн өмнөд хэсэгт байрладаг Мали улсын хот юм.

9. Найруулагч эхлээд баримтат кино хийхээр төлөвлөж байжээ. Гэхдээ кино хийх үед дийлэнх босогч байсаар байсан тул баримтат кино хийх боломжгүй гэдгийг ойлгосон байна. Хүмүүс чөлөөтэй ярьж чадахгүй бол баримтат кино хийх боломжгүй гэж тэрбээр хэлсэн байдаг.

10. Найруулагч киногоо үзэж байхдаа хэд хэдэн удаа уйлсан бөгөөд “Намайг уйлуулсан цорын ганц кино” гэжээ.


Уг кино энэ бямба гарагт "Алтан хальс" холбооноос зохион байгуулагддаг "Dreamers' Day" кино өдөрлөгөөр та бүхэнд хүрэх болно. Монгол хадмал орчуулгатайгаар хүлээн авч үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
46
10
14
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.