UBLife Logo
Lifestyle

Хуучин оёдлын машин үнэд хүрэх цаг

Хуучин оёдлын машин үнэд хүрэх цаг

Айл болгонд шахуу байдаг хуучны оёдлын машин. Хар өнгөтэй, гар машин. Энэ оёдлын машинуудын араас хуучны үнэт эдлэл цуглуулагчид ангуучилж эхлээд байгаа гэнэ. Яагаад гэвэл маш их мөнгө хүрч байгаа аж. “Singer” компани 1851 онд байгуулагдсан эртний компани ч бүтээгдэхүүн нь одоо болтол эрэлттэй хэвээр. Гэхдээ барааны чанар, царай зүсэнд гол учир байгаа юм биш. Өнөөдөр энэ загварын зарим машин тун өндөр үнэд хүрээд байгаа юм. Монголд ч ийм машин олон бий. Хуучин “Singer”-уудыг зуслангийн байр, агуулах, тагтан дээрээсээ олж болно. Сайн шалгаад үз. Магадгүй эмээгийн тань үлдээсэн хуучин машин хэдэн мянган доллар ч хүрэх юм билүү.

Палладий

Яг үнэн эсэхийг батлахгүй ч хэн ч үгүйсгээгүй баримт. Зингерийн анхны загварын зарим эд хэсгийг Pd буюу латинаар Palladium хэмээх металиар хийсэн гэж ярьдаг. Харин энэ металл нь алтнаас хэд дахин үнэтэй гэж байгаа. Тэгэхээр хуучин машин хайхаас өөр аргагүй.

Цагаан алт

Октябрийн хувьсгалын дараа большевикууд цагаачлах хүмүүсийг зарим нэг эртний эдлэлээ авч явахыг зөвшөөрчээ. Гэвч удалгүй нэгэн язгууртан эрхэм алтан оёдлын машинтай хил гарах гэж байгаад баригдсанаас хойш энэ зөвшөөрлийг цуцалсан юм. Баячууд байгаа алтаа хайлуулж, оёдлын машины хэлбэрт оруулж, хараар будаад хил давдаг байжээ. Тэр үеэс хойш хаа нэгтэй алтан оёдлын машин байгаа гэсэн домог гарсан юм. Ямар ч гэсэн шалгаад үзэхэд гэмгүй.

Компанийн шагнал

Энэ бол харин домог биш. 2000 оны эхээр “Зингер” компаниас ховор дугаартай оёдлын машинуудаа хайж, шагнал амлаж байгаа. Сая долларын шагнал.

Хуучны ховор зүйл

Хуучны эд зүйлс цуглуулагчдын дунд анхны оёдлын машинууд өндөр үнэ хүрдэг. Дорхи дугаартай бол зах зээлд тун эрэлт хэрэгцээтэй.AD  541546 - 551545 1933 — 1933 онAD 720746 - 730745 — 1934 онAD 781846 - 791845 — 1934 онAD880156 - 890155 — 1935 онAD 996956 - 999999  — 1936 он

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.128.79.168
ЗОЧИН\47.128.79.168
ЗОЧИН\47.128.79.168
ЗОЧИН\13.212.166.80
ЗОЧИН\13.212.166.80