Мэргэжлийн сүмогийн “Нишикидо” дэвжээний бөх Б.Төрболд Зуны тэмцээнээс мэргэжлийн сүмод хүч сорьж эхэллээ. Оюутны сүмо бөхийн ёкозүна цолтой тул Б.Төрболд макүшитагийн 15-аас барилдах эрх авсан билээ. Түүний мэргэжлийн сүмо дахь анхны өрсөлдөгч нь “Тацүнами” дэвжээний Акүа байлаа. Барилдаан эхлээд л манай бөх харитэ хийн дайрсан ч барьц авч чадалгүй, түлхүүлээд ошидаши мэхээр ялагдлаа.

Түүний анхны барилдаан хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байсан. Б.Төрболд “Сандраад юу болж байгаагаа ч мэдэлгүй ялагдчихлаа. Ингэж сандарч байсан удаа байхгүй юм байна. Дараагийнхаа барилдаанд төвлөрч сайн барилдана. Сандрах минь ч гайгүй болох байх” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Монгол бөхчүүдЖюүрёоБаруун 2 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-0
Б-5 Азүмарюү С.Тодбилэг 1-1
З-8 Сэйро А.Өнөболд 1-1
МакүшитаЗ-4 Дайшёохо Р.Шижирбаяр 1-0Б-14 Асасэкирюү Б.Дашням зодог тайлсанМ-15 Миторюү Б.Төрболд 0-1З-17 Сакигакэ Я.Баттүшиг 1-0
З-18 Кирибаяма Б.Лхагвасүрэн 1-0Б-28 Кагамио Б.Нанжид 0-1
Б- 31 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 1-0З-40 Гочёозан Д.Ууганбаатар 0-1Б-44 Танэгашима Э.Энхманлай 1-0З-49 Шёотэнро Д.Нямсүрэн 0-1СанданмэБ-60 Саданохикари Д.Наранцогт 1-0