Археологич Кристи Каннифи Ирландийн Галуэй орчмын эргэн тойрноос дүрвэгсдийн маш том суурин байсныг гэрчлэх ул мөр илрүүлсэн талаар “The Irish Times” мэдээлэв.
Нутгийн малчин эрдэмтэнд хотын зүүн зүгт уулархаг газар малтлага хийхийг санал болгожээ. Малчны хэлсэн газарт очиход Каннисли 18-р зууны сүүлчээр шашны мөргөлдөөн, албадан хийсэн нүүдлийн үеийн дүрвэгсэдийн лагерь байх магадлалтай хэмээн малтлага хийж эхэлсэн аж. Мөн түүнийг очиход далайн эрэг дээр суурин үеийн амьдралыг санагдуулам ул мөрүүд байсан байна.
“Энэ бол Ирландын түүхэн дэх дотоодын шилжилт хөдөлгөөний хамгийн том давлагааны нэг нотолгоо юм. Мөн хүмүүс 1790-1795 онд энд суурьшиж байсан байх магадлалтай.” гэж Канифи хэлсэн байна. Түүний үзэж буйгаар энэхүү газарт Умард Ирландын Арма арлаас шашны мөргөлдөөнөөс болж Галуэй аралд ирж суурьшсан 7 мянга орчим хүн амьдарч байсан байж болзошгүй аж.
Түүхээс үзвэл 3000 жагсагчид амь насаа алдаж, Арма дахь гэртээ олон мянган хүн шатсан. Тэд энэ газар зугтааж ирсэн ч шинэ газар нь тийм ч таатай байсангүй. Газар тариалан эрхлэх боломжгүй багахан газрыг газрын эзэн зардаг байсан. Иргэд хоолоо олж идэхийн тулд чулуурхаг газрыг цэвэрлэж нөхөн сэргээдэг байжээ.” хэмээн Канифи хэлэв. Археологчид тус газраас засмал зам, гэр, амбаарын фундамент мөн эмнэлгийн журмаар ашиглаж байсан хооронд нь холбосон хоёр байшинг олсон байна.
XVI-XVIII зууны үед Ирланд дахь Английн колоничлол арлын хойд хэсэг дэх газрыг хураан авч Англи, Шотланд, Валийцчуудруу шилжүүлдэг байжээ. XVIII зууны эцэс гэхэд Католикчууд Умард Ирландын газар нутгийн 5% -ийг эзэмшдэг байсан. Арлын нийт хүн амын угсаатны бүтэц эрс өөрчлөгдсөн. Ирландад байгуулагдсан Протестант засаглал нь Англи улсад бүрэн захирагдах болжээ.