Унгар улсын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ тав дахь өдрөө үргэлжилж байна. Манай улс эхний дөрвөн өдрийн байдлаар 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд буй. Эмэгтэйчүүдийн 57 кг-д МУГТ Д.Сумъяа, 48 кг-д МУГТ М.Уранцэцэг мөнгө, 63 кг-д ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 60 кг-д МУГТ Г.Болдбаатар, 73 кг-д ОУХМ Г.Одбаяр нар хүрэл медалийн эзэд боллоо.
Монголын Жүдо Бөхийн Холбооноос МУГТ М.Уранцэцэг, Г.Болдбаатар болон ОУХМ Г.Одбаяр нартай ярилцаж, сэтгүүлчдын асуултыг уламжлан “live” хийсэн. Энэхүү шууд бичлэгийг та бүхэнд хүргэж байна.
МУГТ М.Уранцэцэг, МУГТ Г.Болдбаатар
ОУХМ Г.Одбаяр