Аавын тухай шүлэг ээжийнхээс цөөхнийг гэнэт анзаарах. Эцэг хүний үрээ гэх хайр далдхан байдгийн учир энэ юм болов уу. Гэвч булшны чулуун дээр нэр нь хамт бичигдэх цорын ганц хүн ААВ л байдаг шүү. Уншигч та бүхэндээ "Аавуудын баяр"-ын өдрийг тохиолдуулж аавын тухай зүрхэнд хүрэх 10 шүлгийг хүргэж байна.
Яруу найрагч З.Сумьяабазар- Солгой хоолойтой дуучин байдаг
Хорвоо ертөнцийг буй чигээр ньТайз шиг санадагСолгой хоолойтой дуучин байдагХамгийн уянгалаг дуунуудХоолой дээр нь эвдэрдэгчНулимс нь зөөллөж түрдэгХуучны өдрүүд эргээд ирчихсэн юм шигДэргэд нь суухад л сэтгэл нь дуулдагСолгой хоолойтой дуучин байдагХоногийн уртаар алсрах тусамАялсан дуу бүхэн нь үнэн байдагДугараа эргэх бүрийдНайрын хоймроос өндөлзөж"Над шиг солгой юм шүү дээ" гэж хэлдэгСолгой хоолойтой дуучин байдагХорвоог өөрийнхөө нэрээр туулж дуусгаадХожим нь надтай цуг дуулсаарШарилын минь чулуун дээрНэр нь цуг бичигдэхСолгой хоолойтой дуучин байдаг...
Яруу найрагч Ч.Ренчиндорж- Тэнгэрт хүрдэг толгодын зам
Өлмийгөөс эхэлж тэнгэрт хүрдэг толгодын замӨчигдөр аав минь түүгээр хатируулж явсанӨнөө лав тэнгэр хүрээ бизӨлмийдөө хүний мөртэй ганц хайлаасӨвөр дээрээ нар тоссон үүртэйӨвөөлж эргээд л зовлонт амь бүрэлдэхийг хүлээнэӨлмийгөөс эхэлж тэнгэрт хүрдэг толгодын замӨнө хожмоо түүгээр л алхвал аавдаа хүрнэ...
Яруу найрагч Ц.Доржсэмбэ- Өлзийтийн суурин
Дотно нандин бүхэн минь шаналгаат самуурлаар дуусч байхадШөнийн гийчин болж харанхуйд чинь би ирлээНохдынхоо дуу шиг элэгсэг дотноор угт дааШуурган цастай нэгэн сарын Өлзийт миньХулгайч нь хүртэл ийм шуургаа зүхдэггүйХувь заяаны чинь нэгэн шөнөөр аяны үүргэвчтэйХашааны нөмөрт гэмтэн мэт зогсох надаасХалуун сэтгэл хайх мэт салхи нь исгэрэн заам ярна.Ай тэр гэрийн минь тооноор гэрэл үзэгдээдАлиахан ээжийн энгэрт дүү минь үнэгчлэн байгааАтгасан гарт нь ч хайр шингэсэн аав миньАмбаарынхаа дээврийг босгоод л амжжээ ганцаарааАсаасан янжуурын улаан цог улалзуулан алхахыг миньАраас дагах нохдын чинь дуу л бүхэнд илчилнээ, суурин минь...
Яруу найрагч А.Эрдэнэ-Очир- Зам
Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөжЭцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт замҮйлийн үрийн усанд эвдэгдсэн эхлэлтэйУулзахын баярт эгцэрч яараадХагацлын гунигт донсолсон донхолтойУчир байдлын хорвоод гэнэн сэрэмжгүй төөрсөнУниарт мушгиа хавцал дээрУхаантан тэнэг хоёр ээрсэнМиний замХажуу бургасанд гөрөөс янзагалжАсга хаднаас янгир хальсан энэ замдХаврын толгод дунд ингэ гунганажЗээр зэрэглээ сүвлэн цахилсан энэ замдТал санаашрал намрын тэнгэр уйлагнажТогоруу буцсан энэ замдТавилан заяаны харгуй дагажНоход хуцсан энэ замдСалаа гэзэгтэй охин амраг болон учирчҮрийн баяр хотолж хамт алхаяСалхины буруу зүүдэнд аавыгаа алдажНулимас хамт асгавСүүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад чСүү татуулан гэрэлтэх тодын тод замЭнэ миний хувьхан заяаны зам аа...
Яруу найрагч Г.Барсболд
Адууны хүн дууч тэмээний хүн хараалч гэнэмАавыгаа хэзээ ч дуулж яваагүй гэж бодохоорГол өвдөн сууна би...
Яруу найрагч Э.Бүжинлхам- Аав
Цас орж байна ээж ээ,Хоёулаа аавын тухай ярих ууЦантай цонхон цаанаИнээмсэглээд л зогсож байгаа юм шигСанагдаад байна,Өөрийнх нь тухай дурсан ярихыгХүлээгээд л байгаа юм шигӨрөвгөр жаалхан болжморуудыгӨвөртөө дулаацуулахӨвгөн модны дүрээрШиртээд байгаа юм шигСанагдаад байнаЭэж ээ, та битгий уйл л дааЭсвэл хоёулаа өөр зүйл ярих ууУйтгар гэдэг хуучрах тучмааУлам л гунигтай болдог юм байнаТийм ээ? Ээж ээСэтгэл гэдэг яг л газар шигХавар бүхэн лХанзардаг юм байнаТийм үү! Ээж ээ?Ээж ээ, тээр хацар дээр чиньНулимс бөмбөрөөд зогсохгүй ньИнгээд л би тандаа шүлэг бичижЗүрхэлдэггүй юм шүү дээУрагдаж байж л бичдэгЭнэ хэдхээн мөрийг үлдээхийн төлөөУргуулж өсгөсөн ижийгээУйлуулчихдаг би мөн азгүй хүн ээЭэж ээ, ээж ээХайр гэдэг нь энэ юм уу ээж ээХалуун, давстай, усан зүйл байдаг юм ууАавыг, алиахан гурван үрээ та уйлж хайрласан болохоорАмт нь эсвэл надад ингэж санагдаад байгаа юм ууЭэж ээ!Ээж ээ, цас ороод л байнаЦаашаа таны тухай шүлэг бичье гэвчТа уйлна гэхээр даанч нададХэтэрхий их гунигтай байна...
Яруу найрагч Б.Алтанхуяг-Аавдаа бичсэн шүлэг
I. Наадам тарж шувууд буцааднасан өндөр хөгшид оршуулгийн зүг цуврана.Нарийн хөх тогорууд цам харайж, цас будрах хүртэлнамрын сүнс уулын оройд завилна.Шаргал дөл ассан талын дайд руу шувуу нисэхүйдшанзны утас шиг зөрөгт цагийн амь хоцорно.Алсрах жимд хүрээд хөлөө зөөх чадалгүй болсон чааваасаа гэрэл авч ертөнцийг та нарт бэлэглэнэ.Чөтгөр гүйсэн бэлчирт сүүмгэр гэгээ татах шигчимээгүйгээс төрсөн хүн хааш одох ёстой вэ?Үзүүр нь булшлагдсан замын төгсгөлд хүрчихээд дараа ньүүрдийн хоосон руу сарнихад сүнсийг минь хэн зөөх вэ?II. Адуу зогссон газарт туулайн чих гэрэлтэжаяа түүнийг л үргээчихвэл дотор хүн миньцээжнээс гараадтэнгэр зүг төсөөллийн минь нарийхан харгуйгаартэнүүчилж одох вий гэхээс айж чимээгүй сууна.Ер бусын нарийн хэмжээс дүрсэлж нисэх хараацайсертөнцийн чихэнд шүлэг шивнэхээр амь тавина.Эцэс төгсгөлгүй мандах тал нутгийн нарнаас эрчим хүч аванижийнхээ зүүдэнд таныг хөтөлж очоод хүү нь одоо тайтгарч байна.Амиа алдсан шувуудын чихэнд шивнэсэн мөрүүдээсадуут их талын гайхамшиг бүхнийг мэдэрсэнэд эсэнд орших эрх чөлөөний жигүүр миньижийнхээ зүүднээс цааш алхсандаа хэнд би талархах вэ?III. Ад зэтгэрийн тамлалаас хүн болж төрсөналь эсвэл бурхны дүрийг хуулан мэндэлсэнсүнс, амь хэмээх нэгэн томьёонд тодорхойлогдохсүүн тэжээлтэн болж юу бүрэлдэснийг хэн ч мэдэхгүй.Алгандаа хэрээний нүд атгасан зурмал бурхадынальхан зүүдэнд нь сар тунгалагшин мандахыгсүүн тэжээлтэнгүүд олж нээсэн зохиомол өдрүүдийгсүх барьсан цаг хугацаа тас цавчиж зогсном.Энэ л шийтгэлийн хойно эцгийнхээ гараас атгахэрх чөлөөт жихүүн өвлийг хүлээн зогсоно.Нарийн хөх тогорууд цам харайж, цас будрах хүртэлнамрын сүнс уулын оройд завилна...
Яруу найрагч Ш.Лхамноржмаа- Аав мод
Уур цан савсуулж, уулнаас ирдэг аавыг миньУлс амьтан Бавгар Шагдар гэдэг сэнОдоо ч гэсэн дээ хөөрхий, Бавгарын охин гэжОндоо зөөлнөөр дуудаад байдаг юмЭэжийг минь хайрласан аавын хайрЦээжний чанад үндэс ширэлдүүлэхэдЭнгэр дээр нь мод цэцэглэсэн гэдэгХүүтэй боллоо гэж хөөрөхөд ньХошуун дээр нь хушин ой бүрэлдсэн гэдэгҮрсийнхээ баяслаар өөр дээрээ мод тарьжҮйлийн шугуй зурваслан ургахадХэн нь ч юм бэ сахалт гэжХэлж нэрлээд заншчихсан гэдэг
Алаг чихрийн цаас цуглуулдагАрав хүрээгүй балчир насандАйлын ах нар намайг шогложАав чинь муухай, сахалтай гэдэг сэнСахал биш ээ, “Яавлагны бургас” гэжСандран байж зөрдөг байлааХүн шиг хүн болох гэжХүслээ зүрхэндээ ургуулж явахдааҮрдээ зориулсан гэрэлт моддынҮр жимсээр нь тэжээгдэж байсан юмАч үрсээ мөчир дээрээ эрхлүүлсэнАмьд цэцэрлэг аав минь байсан юмАлдаж хазайвал навчсаа дэвсэхАмин мод аав минь байсан юм ааШанх нь бууралтаагүй залуу аавыг миньЦангасан бурхад залаад явчихсан юмШорвог хорвоогийн жамыг дагахдааЦэнхэр хөрстийн шархыг нөхсөн юмАав минь одоо мод болсонАгнаж үргээсэн бүхнээ буцааж өгсөнХөлд нь үрэгдсэн цэцэгсээ цээжин дээрээ ургуулсанХөндлөн хөх шугуй болсонАав минь одоо мод болсонАмраг хосуудын мод болсонНамар оройн навчсан дунд нь хөлбөрөхөдНас нэмэх сэтгэл болсонАав минь одоо мод болсон...
Яруу найрагч Ш.Гүрбазар- Орчлонгийн дутуу
Орчлонгийн дутуу гэдэг ганцхан юманд л байх юм дааАавдаа би эрхэлдэг байсанАавдаа би эрхлэхдээАлтан гадасны од аргамжааг буулгажЗээрийн шагайгаа холбоё гэжАадрын сүүлчийн солонго барьжШилбүүрийн үзүүртээ уяя гэжҮлгэр дуустал үүр цайлгахгүй гэжӨлөн шүүдрийг өдөр өнжөөе гэжЭрхэлдэг байсан элдэвлэдэг байсанЭэждээ би эрхэлдэг байсанЭэждээ би эрхлэхдээӨлзийт булгийн халгайныӨргөс болгоныг түүлгэе гэжӨвдөг шалбалсан чулууныӨөрийнх нь уйлахыг үзье гэжНамайг өсгөсөн өвөөгөөХолоо явахад нь авчирна гэжНамрын шувууг буцаахгүй гэжНуурын хөвөөнд тоглоно гэжЭэждээ би эрхэлдэг байсанОдоо тэгэхнээАлтан гадасны одАргамжааг буулгахаарАав минь явчихсан юм биш байгаадааАлга байнаӨлзийт булгийн халгайныӨргөс болгоныг түүх гээдИжий минь ирээгүй юм биш байгаа дааЭзгүй байнаМөнх бусын орчлонгийн дутууг бүтэн болгох гээдМиний хоёр буурал одоо эзгүй байна...
Яруу найрагч Ц.Хулан- Аавдаа
Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээдСаваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасанСанчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл гэхэдСанаснаар даанч болохгүй явна аавааБүүвэйт хонгор эжийн тухай дуу мэдээж олонБүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шигБүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүйБүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээАмттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ээжий миньАйлын тавагнаас чихэр хармаалж шараа болгоноАав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэАлсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнээЭэдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлжЭмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахадСансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаан өргөж гүйлддэгСаахалт ороод эргэхийн юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг ээАдгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэАмьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж Аав нар сумын үзель шиг хаа нэг дуугарнаБие өвдлөө гэж ээж нар хүүхдээн аргагүй нэг айлгадагБитүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөгҮхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэдҮрс нь хөлөөн олтол цоо эрүүл болж жүжиглэдэг ээАчийг тань хариулнаа би гэж олон жил би худлаа ярилааАчийг нь гаргаж өгчихөөд харин нэг их гавьяатан шигСөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэтСөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээГараан өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэтГарцаагүй том алгаан дэлгэж та тэднийгээн хөтлөнөГариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлааГанганасан хэдэн зээтэйгээ хэдэнтээ хэлд орноГадаа навчис унаж он жил биднийг унасан навч шиг орхижГайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурнаГанцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшижГазар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдагХазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосонХалуун зүрхний уярал хайр гунигийг чинь хүртэл өвлөсөнӨргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүү ньӨлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа...