UBLife Logo
Newsfeed

Ахмадуудын тухай таны мэдэх ёстой ТООН баримтууд

Ахмадуудын тухай таны мэдэх ёстой ТООН баримтууд

1.НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Монгол Улс 1992 оноос хойш өдгөө Ахмадын баярын өдрийг 27 дахь жилдээ тэмдэглэж байна.

2.Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-с дээш насны ахмадууд байна.

3.Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй.4.Нийслэл Улаанбаатарт 130 гаруй мянган ахмад настан амьдарч байна.5.Нийт ахмадуудын 68 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 32 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг.

6.Тэдний 28 хувь нь орон сууц, 33 хувь нь байшинд, 38 хувь нь монгол гэрт амьдардаг аж.7.Нийт ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.8.Улсын Их Хурлын  гишүүн Ц.Гарамжав Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өнөөдөр /2019.10.01/ УИХ-ын дарга Г.Занданшатарт  өргөн барилаа.9.1990 оны БНМАУ-ын Тэтгэврийн хуулиар хүүхдийн тоогоор хөдөлмөрийн насандаа эрт тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд олон байдаг юм. 2019 оны 4-р сарын 1-ний өдрийн байдлаар 21,1 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байна. Эдгээрээс 14,5 мянган нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 3,8 мянга нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд байна. Эдгээр хүмүүс 2019 оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхгүй тэтгэвэр авч байгаа юм.

10.Өнөөдрийн байдлаар 2,9 мянган эрэгтэйчүүд 32 жил ажиллан, 55 нас хүрээд тэтгэвэрт гарсан байна.

11.Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар дээрх нөхцөлүүдээр тэтгэвэр тогтоолгон авч байгаа иргэдийн 80,2 хувь нь буюу 17 мянган хүн улсын дундаж тэтгэвэрээс  /374,8 мянган төгрөг/ доогуур буюу хэт бага тэтгэвэр авч байна.

12.Нийт ахмадуудын 18 хувь нь хөдөлмөр эрхэлдэг.13.Тэдний 86 хувь нь цэргийн алба хаажээ.14.Боловсролгүй болон бага, бүрэн дунд боловсролтой ахмадуудын эзлэх хувь нь 63. Техникийн болон тусгай мэргэжилтэй 16 хувь, дипломын болон бакалавртай нь 20 хувь байна. Магистр ба докторын зэрэгтэй нь 1 хувийг эзэлсэн байна.  


УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлэхдээ "Ахмадууд Та бүхний улс орныхоо хөгжил цэцэглэлт, хойч ирээдүйн сайн сайхны төлөөх эрхэм үйлсэд халуун залуу насаа зориулсан бахархалт хөдөлмөр, туршлага сургамжийг хойч үеийнхэнд өвлүүлж, хүндлэн дээдлэх, халамжлан түших нь төрийн хэрэг, Монголын ёс билээ.Түүнчлэн өтгөс буурлуудаа асран тэтгэх, үйл хэргийг нь үргэлжлүүлэн мөнхлөх нь энэ цаг үеийнхэн бидний хувьд ирээдүйн өмнө хүлээх эрхэм үүрэг мөн гэж бид үздэг.Монголын нийт иргэд, залуу үеийнхний мартахгүй санаж явах үнэт зүйл бол ахмадууд та бүхний амь биеэ хайрлалгүй тэмцэж, босгож, цогцлоосон үндэсний тусгаар тогтнол, төрт ёс, эдийн засаг, нийгмийн дэвшил, иргэдийн эрх, эрх чөлөө билээ.Та нар минь бидэнтэй ямагт хамт, хамгийн ойр байж, сургаал зөвлөмжөө хайрлан, туршлага сургамжаасаа хуваалцаж, мартсаныг сануулж, алдсаныг ухааруулж явна гэдэгт итгэл төгс байна. Ахмад буурлууд Та бүхэн минь урт насалж, удаан жаргаж, бие тэнхлүүн, ухаан цэлмэг, амьдрал үйлс, буян заяа тань ямагт дэвжин дэлгэрч байх болтугай" гэсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.